
Ирэх сард "Алтан намар" дан хөгжмийн наадам болно. Наадмын тов
хараахан гараагүй ч хөгжмийн зохиолчид хэдийнэ бүтээлээ зэхээд эхэлжээ.

Ирэх сард "Алтан намар" дан хөгжмийн наадам болно. Наадмын тов хараахан гараагүй ч хөгжмийн зохиолчид хэдийнэ бүтээлээ зэхээд эхэлжээ. Залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр энэ удаа ятгын концертоо сойх ба түүний бүтээлийг Морин хуурийн чуулгын хөгжимчин Ж.Уранцэцэг тоглож сонирхуулах гэнэ. Өнгөрсөн жил танхимын сургалтаар мэргэшсэн ятгачин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тэмдэглэж, ятга хөгжмийн урын санг нэмэгдүүлэх зорилгоор шинэ уран бүтээлийн уралдаан зарлаж байсан. Өмнө нь Б.Мөнхболдын "Ятгын концерт"-оос өөр хөгжмийн эл зэмсэгт зориулсан том хэмжээний бүтээл байгаагаагүй бол, уралдаанын үр дүнд Х.Мөнх-Ертөнцийн "Концертын рапсоди", Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын "Ятганд зориулсан концерт", Х.Алтангэрэлийн "Ятгын концерт" зэрэг бүтээлээр урын сан нь баяжаад байгаа билээ.
Д.Ундрах 24tsag.mn