УОК өнөөдөр хуралдаж дараах шийдвэр гаргасан талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Эрээнд байгаа 50 иргэн нутагтаа ирэх хүсэлт гаргасан. Эдгээрийг маргааш татаж авна. Хүсэлт гаргасан хүмүүсээс 26 нь эмэгтэй, 0-5 насны дөрвөн хүүхэд байгаа. Гадаадад байгаа иргэддээ тусламж үзүүлэх асуудлыг судалж байна. УОК-ын даргын өгсөн үүргийн дагуу саналаа боловсруулсан. Удахгүй танилцуулна.
Одоогоор 7000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна.
Бидний зүгээс Монгол Улсын эрүүл, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина. Өөрөөр хэлбэл, эдгэрч байгаа хүмүүсийн тоо, тусгаарлах эмнэлгийн нөөц боломжийг тооцож байж дараагийн карчер онгоцны хуваарь гаргана. Гадаад дахь монгол иргэдээс есөн хүн халдвар авсан гэдэг мэдээлэл байна. Гэхдээ яг хэн гэдэг тухай мэдээлэл алга. Учир нь нарийвчилсан мэдээллээ Элчин сайдын яаманд өгөхгүй байна. Биеийн байдал тогтвортой байна" гэлээ.
Сэтгэгдэл (4)