Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр "Онц байдал зарлсантай холбогдуулан төрийн алба хаагчид үндсэн ажлын хажуугаар давхар ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн цагдаагийн журам батлагдсан. Хороодын хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ. Эрх үүрэг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалтад хамрагдсан. Эдгээр алба хаагчид нь онц байдлын үед тогтоосон дэглэм, журам зөрчсөн иргэдэд арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Хуулиар ийм боломжийг олгож өгсөн. Нийслэлийн хэмжээнд ариутгал хийж байна. Одоогоор нэг сая орчим км талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Гэр хорооллын нүхэн жорлонг ариутгаж байна. Мөн худалдааны төвүүд, замуудыг ариутгаж эхэлсэн.
Хаврын дулаан улирал эхэлсэнтэй холбогдуулан шар өвс халааснаас болж ахуйн гал түймэр олноор гарч байна" гэлээ.
Сэтгэгдэл (8)