
НАСА "1999 RQ36" солирт шинэ нэр өгөх уралдааныг дэлхийн өнцөг булан бүрийн дунд сургуулийн сурагчдын дунд зарлажээ.

НАСА "1999 RQ36" солирт шинэ нэр өгөх уралдааныг дэлхийн өнцөг булан бүрийн дунд сургуулийн сурагчдын дунд зарлажээ. Дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн талаар ихийг хэлж өгөх магадлалтай хэмээн сансар судлаачид найдлага тавьж буй уг солир руу 2016 онд судалгааны төхөөрөмж илгээх аж. Хэрэв үнэхээр л сансрын биеттэй мөргөлдсөний улмаас дэлхий гариг дээр амьдрал үүссэн юм бол шинэ нэрээ хүлээж буй "RQ36" солир ус болон бусад органик бодисыг ч агуулж байх учиртай гэнэ. Уралдааны болзол ёсоор 18 хүртэлх насныхан сансрын биетэд нэр өгөх бөгөөд сонгосон нэрийнхээ тухай тайлбарласан захидлыг ирэх арванхоёрдугаар сарын 2-ны дотор НАСА-гийн сайт руу илгээх гэнэ. 493 метр голчтой "1999 RQ36"-г 1999 оны есдүгээр сарын 11-нд LINEAR хэмээх солирыг тандах судалгааны үеэр илрүүлжээ.
Д.Ундрах 24tsag.mn