УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас Хүний эрхийн комиссын гишүүдийн сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орсон талаар тодрууллаа.
Тэрбээр “Хүний эрхийн комиссын тухай хуулийн үинэчилсэн найруулга сая намрын чуулганаар батлагдсан. Мөн Хүний эрхийн комиссын гишүүдийн сонгон шалгаруулах журмын төслийг маргааш Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Журмаар хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах туршлагатай, ссүийн таван жил улстөрийн намын албан тушаал эрхэлж байгаагүй, 35 нас хүрсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй хүнийг ХЭҮК-ын гишүүнээр нэр дэвшүүлэх боломжтой. Сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлнэ.
Ажлын хэсгийн гишүүнд есөн байгууллагын төлөөлөл оролцоно. Журам батлагдмагц ХЗБХ ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлана. Улмаар есөн байгууллагын төлөөлөлтэй комисс байгуулна. Уг комисс гишүүдийг сонгоно. ХЭҮК-ын дарга гишүүн болон даргын үүрэгт ажлаа өгөх хүсэлт гаргасан. Мөн хоёр гишүүний хугацаа дуусч байгаатай холбогдуулан болзол, шалгуур хангасан хүмүүс оролцох боломжтой” гэлээ.
Б.Лхам