
Өнөөдөр Төрийн ордонд 21 аймаг, 340 орчим сумдын засаг дарга нар чуулах гэж байна. Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд болон Орон нутгийн сонгууль ойртож байгаатай холбоотойгоор уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Чуулганы үеэр орон нутгийн эрх мэдэл, дэд бүтцийн бодлого болон нийгмийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэх юм байна. Мөн Нутгийн удирдлагын холбооны ерөнхийлөгч С.Батболд илтгэл тавина. Чуулган Төрийн ордны Их танхимд 11 цагт болно.