Өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх амралтын газар, саун фитнессийн үйл ажиллагааг нээх чиглэл өгсөн байна.
Энэ талаар Засгийн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна. Мөн саун, фитнесийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээнэ" гэж мэдэгдлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)