УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан билээ. Уг хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Байнгын хорооны хуралдаараар О.Баасанхүү гишүүн "Б.Батзориг гишүүн намынхаа даалгаврыг биелүүлсэн төдий. Тиймээс өргөдлөө өгөөд явах ёстой хүн гэж бодохгүй байна. ЖДҮХС-аас УИХ-ын 49 гишүүн зээл авсанш оролцсон. АТГ ноолоход амар гэж л Б.Батзоригийг урдаа барьчихлаа. Энэ хүнээ авч үлдье. Нэгийгээ өмнөө барьж явуулчихаад үлдсэн 48 гишүүн нь ичихгүй байна уу. Ичихгүй ард нь үлдэнэ гэж байгаа бол та нар ч гэсэн өргөдлөө өг. Үгүй бол энэ хүнээ авч үлдээд сонгуулиар дүнгээ тавиул" гэв. Үүнхий дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ. Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.
Сэтгэгдэл (9)