
Оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-ний өдөр Турк улсын
Анкара хотод болно. Тус тэмцээнд манайхаас Монголын оюун ухааны
академийн захирал, ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатар, ой
тогтоолтын үндэсний дэд аварга Т.Мягмарсүрэн нар өнөө өглөө Турк улсыг
зорьлоо.

Оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-ний өдөр Турк улсын Анкара хотод болно. Тус тэмцээнд манайхаас Монголын оюун ухааны академийн захирал, ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатар, ой тогтоолтын үндэсний дэд аварга Т.Мягмарсүрэн нар өнөө өглөө Турк улсыг зорьлоо.
Уг тэмцээн нь ой тогтоолт, цээж бодолт, фото уншлага зэрэг төрлөөр явагдах юм. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Гуаньжоу хотноо болсон оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Хатанбаатар ахлагчтай Монгол Улсын баг тусгай байр эзэлсэн бөгөөд С.Акжол, С.Цогбадрах нар ой тогтоолтын олон улсын их мастерын болзол хангасан.
Ц.Болор