Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Болормаа дарга аа, төлбөрөө төлөөд сурчих л даа!

2020-4-16
0
ЖИРГЭХ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг Сүхбаатар дүүрэг дэх ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулахаар гарын үсэг зурж яаралтай хуралдаан зарлах шаардлагыг өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ний өдөр хүргүүлсэн билээ. Шалтгаан нь Засаг дарга Х.Болормаагийн ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдлыг хэлэлцэх.

МАН-ын бүлгээс түүнийг удаа дараа хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж буй учир ийм шаардлага хүргүүлж байгаагаа тухайн үед мэдэгдэж байв. Энэ бол хэн нэг хүн, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргасан зүйл биш. Харин намын гал тогоон дотроосоо хөндөж тавьсан асуудал.

Ангийн нөхөд нь Х.Болормааг 2018 онд дүүргийн 12 дугаар хороонд зургаан төсөл хэрэгжүүлэхээр болсон ч ямар ч төсөв мөнгө хуваарилаагүй, 2017 онд хийсэн аудитаар төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж 620 сая төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан нь илэрсэн зэргийг дэлгэж байв.

Тэгвэл Засаг дарга Х.Болормаа болон дүүргийн Тамгын газрын дарга нарт холбогдох нэгэн гомдлын хэрэг шүүхээр эцэслэгджээ.

Энэ нь дүүргийн өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн амьдрах ая тавтай орчин бүрдүүлэхээр ажилласан нэгэн жижигхэн аж ахуйн нэгжийг дампуурах хэмжээнд хүргэсэн асуудал. Хэргийг тодруулбал, “Алтан дорнын хүч” ХХК нь 2013 онд Сүхбаатар дүүргийн Тамгын газартай гэрээ байгуулж, хог тээвэрлэх ажил хийх болж. Энэ процесс 2017 оныг хүртэл хэвийн үргэлжилсэн ч дүүргийн удирдлагууд гэнэт л нэг өдөр гэрээгээ цуцлахаа мэдэгджээ.

“Алтан дорнын хүч” компанийн зүгээс эл шийдвэрийг нь хүлээн зөвшөөрсөн ч 2013 оноос хойш хог тээвэрлэхэд төлөх ёстой байсан 338 сая төгрөгийг шаардаж. Нөгөөдүүл нь ч мөнгөгүй гээд гэлийж. Тэгэхээр нь дүүргийн Тамгын газрыг шүүхэд өгсөн байгаа юм.  

Ингээд хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ний өдөр 2839 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 455 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 795 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн Тамгын газарт холбогдох 388 сая 300 мянган төгрөгийг “Алтан дорнын хүч” ХХК-д гаргуулахаар тогтоосон байна. Бүхэл бүтэн гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байдаг тус дүүргээс одоог болтол төлбөр тооцоогоо дуусгаагүй, өр барагдуулах талаар ямар арга хэмжээ авч байгаа нь бүрэн тодорхойгүй байна.

Энэ хэргийн улмаас “Алтан дорнын хүч” компанийн 20 гаруй ажилтан ажлын байраа алдаж, хог тээвэрлэгч автомашинууд нь компанийн хашаанд тоосонд даруулан хэвтэж байна.

Эл асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Тамгын газарт удаа дараа хандаж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан аж. Ингэхэд “2020 оны төсөвт батлуулж төлбөрийг төлөхөөр төсвийн төсөлд тусгасан” гэдэг хариуг Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаярын гарын үсэгтэй албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард хүргүүлжээ. Үүний дараа буюу энэ онд дахин шаардах хуудас, мэдэгдэл хүргүүлэхэд “Төсөвт суутгасан” гэдэг хариулт өгсөн байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч шилжүүлэг хийгдээгүй л байна. Хэдхэн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн дараа дүүргийн удирдлагууд солигддог уламжлалтай.

Энэ ч утгаараа Х.Болормаа тэргүүтэй албан тушаалтнууд буурь сэлгэх нь лавтай. Гэвч энэ бүхний эцэст хог тээвэрлэж, дүүргийн өнгө үзэмжийг сайжруулахын төлөө өдөр шөнөгүй ажилласан энгийн нэг жижигхэн аж ахуйн нэгж ийн хохирч үлдэх нь тодорхой болоод байна.

Сүхбаатар дүүргийн хувьд өнгө үзэмж нь өдөр ирэх тусам сайжирч байгаа дүүргийн тоонд ордог. Үүнд, энэ бүхний ард “Алтан дорнын хүч” тэргүүтэй олон компаниудын үүрэг их байсан, байсаар ч байх болох нь ойлгомжтой. Гагцхүү төрийн ажлыг хийлгэчихээд эцэстээ төлбөрөө төлөхгүй буруу харж суух нь хуульд нийцэх юм гэж үү. Улс төр дагасан албан тушаалтнуудын гороор хэчнээн аж ахуйн нэгж дамдпуурч, хэчнээн жирийн ажилчид ажлын байраа алдах юм бэ гэдгийг хотын дарга С.Амарсайханаас асууя.

Дээр хэлсэнчлэн хоёрхон сарын дараа сонгууль болно. Гэтэл төсөвт суутгасан гэх мөнгө яагаад хувийн компани руу шилжүүлэхгүй байна вэ.

Магадгүй сонгуульд зарцуулах гэж нөөж сууна уу, эсвэл хэдийнэ зориулалтын бусаар үгүй хийчих вүү. Ингэж харсан шалтгаан нь дээр хэлсэнчлэн Засаг дарга Х.Болормааг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь аудитаар тогтоогдсон гэдгийг ангийн нөхөд нь илчилж, бас зарлаж байсан. Тиймээс л Х.Болормаа дарга аа, хогоо цэвэрлүүлсэн юм бол төлбөрөө төлнө үү. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар үрэн таран хийчихээгүй л юм бол гурван шатны шүүхийн шийдвэрийг огоорч суух чинь ямар шалтгаантай юм бэ гэдгийг энд цохон тэмдэглэе.

Тэгээд ч гэрээгээр хүлээсэн үүргээ зүв зүгээр биелүүлж байсан ажилчдын ажлыг булааж аваад хэнд, хэний компанид өгсөн тухай чинь ярих гэсэнгүй. Хамгийн гол нь нам дагасан нөхдүүд жирийн нэг компаниудаар ачааны хүндийг үүрүүлчихээд ард нь сайн нэр зүүж үлдэж байна. Тиймээс л хогоо цэвэрлүүлсэн юм бол төлбөр төл Х.Болормаа Засаг дарга аа. 

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Хүн (66.181.161.92)
    Энэ хүүхэн олон хог тээврийн компина дампууруулж байгаа нөхөр алтан дорнын хүч ххк, цүй-к ххк, Улаанбаатар шинэчлэл ххк гм
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Иргэн (59.153.113.139)
    Төрийн ажлыг баяжих хэрэгсэл болгож байгаа ийм сэтгэлгүй нөхдүүдийг л зайлуулах хэрэгтэй!
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • тогтох (202.21.100.210)
    Энэ ч хоёр талтай юм 13 оноос 17 онд цуцлагдсан гэхээр ихэнхийг нь өмнөх засгаас нэхмээр тэр үед нь шилжүүлэхгүй яасан юм болоо үүнийг бичигч гуай тэр үеийн төсөвт суусан мөнгө нь хаачсан байхав ...
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    3 цаг 16 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    3 цаг 19 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    3 цаг 22 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    5 цаг 36 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 57 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    7 цаг 0 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    7 цаг 34 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    7 цаг 39 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 цаг 42 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 52 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    8 цаг 21 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    8 цаг 27 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    8 цаг 38 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    8 цаг 40 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    9 цаг 27 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    10 цаг 11 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    10 цаг 11 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 50 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    11 цаг 6 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК