Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж байна.
Энэ үеэр тэрбээр “Бид бэлтгэл ажлын хүрээнд анх 1000 ор эхний ээлжинд бэлтгэхээр төлөвлөж байсан ч энэ тоо нэмэгдээд 6800 ор болсон. Улсын хэмжээнд хамгийн том талбайтай эмнэлэг бол ЭХЭМҮТ байдаг. Дараа нь шинээр баригдаж байгаа 300 ортой эмнэлэг ордог юм. Шинээр баригдаж байгаа эмнэлэгт 1500 орчим ор багтах боломжтой. Тиймээс халдварын эсрэг бэлтгэл ажилд 6000 гаруй ор бэлэн болгож чадна гэсэн үг.
Мөн архаг суурь өвчтэй, өндөр настай эрсдэлт бүлэгт орж байгаа 771 мянган иргэн бий. Энэ хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байгаа учраас эрчимт эмчилгээнийхээ орны тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд эрчимт эмчилгээний 500 гаруй ор нэмэгдүүлнэ. Ингэхдээ нэг оронд тухайн иргэнд чиглэсэн үйлчилгээг 1х1 гэдэг байдлаар бэлдэж байгаа. Энэ нь халдвар хамгааллын ажилтай шууд холбоотой. Хэрэв коронавирусний халдвар тархлаа гэхэд Монгол Улс харьцангуй сайн бэлдэж байна гэж хэлж болно. Цаашид зөвхөн коронавирусний халдвар биш амьсгалын замын өвчин болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
ХӨСҮТ 250-280 ор дэлгэн ажиллах боломжтой. Мөн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв дэлхийн стандартад нийцсэн. Тоног төхөөрөмж, эм тариа, хүний нөөцийн хувьд 280 ор бэлэн болгосон талаар танилцууллаа. Үүнээс 50 нь эрчимт эмчилгээний ор байна. Хэрэв халдвар цаашид тархвал Цэргийн төв эмнэлгийн 570 орыг бүхэлд нь ашиглана” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)