Замын-Үүдээс Эрээн рүү “УАЗ-469” машинаар зорчигч тээвэрлэхийг энэ сарын 20-нд зогсоохоор болсон.
Замын-Үүдээс Эрээн рүү “УАЗ-469” машинаар зорчигч тээвэрлэхийг энэ сарын 20-нд зогсоохоор болсон. Монгол, БНХАУ-ын Засгийн газ рын хэлэлцээрээр “УАЗ-469” машиныг ирэх оны нэгдүгээр сараас хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд, Эрээний хооронд 20 автобус, 800 орчим “УАЗ 469” машинаар өдөр тутам хилээр зорчигч тээвэрлэж байна. Суудлын машинаар зорчигч тээвэрлэхээ зогсоож, стандартын шаардлага хангасан, 45 хүний суудалтай автобусны тоог 20-иор нэмэгдүүлэхээр болжээ. Д.Ундрах 24tsag.mn



















































