Лондонгийн Паралимпийн 4x100 м-ийн буухианд Оросын шигшээ багийн
болох Евгений Кегелев, Алексей Лабзин, Федор Триколич, Андрей Коптев нар
алтан медаль хүртжээ.
Лондонгийн Паралимпийн 4x100 м-ийн буухианд Оросын шигшээ багийн болох Евгений Кегелев, Алексей Лабзин, Федор Триколич, Андрей Коптев нар алтан медаль хүртжээ. Тэд бусдаасаа илт давуугаар, 42.66 секундын амжилттайгаар ялалт байгуулсан байна. Энэ нь Паралимпийн түүхэнд шинэ рекорд болжээ.
Мөн тус улсын тамирчин Гоча Хугаев уртын харайлтын төрөлд 6м 31 см харайж алтан медаль хүртэхийн сацуу дэлхийн шинэ амжилтыг тогтоожээ. Ийнхүү Оросын баг тамирчид медалийн байдлаараа одоогоор дэд байранд явна. Тэдний нийт 73 медалийн 28 нь алт, 25 нь мөнгө, 20 нь хүрэл аж.
Ц.Болор



















































