Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар НДШ-ийг энэ сарын 1-ээс эрлэн зургаан сарын хугацаатай чөлөөлөх, мөн долдугаар сарын 1 хүртэл хувийн хэвшлийн ААН-ийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа.
Энэ сарын 1-ээс үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын хувь хэмжээ буурсан боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн зургаан сарын хугацаатай НДШ-ийг чөлөөлөх хууль гарсан. Хууль батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх журмаар хөнгөлөлтөлт, чөлөөлөлтөд ямар байгууллага хамрагдах вэ гэдгийг журмаар зохицуулсан. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдээс бусад байгууллага хөнгөлөлтөд хамаарна. Мөн төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль хамаарна. Дөрөвдүгээрт, дээрх гурван хэвшлийн ААН, байгууллагад ажиллаж буй даатгуулагсад хөнгөлөлтөд хамрагдана. Түүнчлэн сайн дурын даатгалд хамрагдаж буй иргэд чөлөөлөгдөнө. Ажилтны болон ажил олгогчийн НДШ-ийг нэг, хоёр, гуравдугаар сард төлж байсан хэмжээнээс ихгүйгээр чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, ажилтны нэг, хоёр, гуравдугаар сард авсан цалингийн хэмжээнээс тооцож НДШ-ийг төлснөөр тооцно.
УОК-ын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ажилтнүүдэд долдугаар сарын 1 хүртэл 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Ирэх долоо хоногоос эхлэн Татварын ерөнхий газарт бүртгэлтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, даатгуулагчийг журамд заасны дагуу зохицуулалт хийнэ. ТЕГ-ын гаргасан мэдээллийн дагуу уг үйл ажиллагааг зохион байгуулна.
Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20-оос эхлэн олгоно гэж байсан. Өчигдрөөс эхлээд олгож эхэлж байгаа. Долдугаар сарын 1 хүртэл 30 мянган төгрөг олгоно. Ингэхдээ хүүхдийн мөнгөөр хадгаламж нээсэн иргэдийн мөнгийг гэрээний дагуу 20 мянган төгрөгөөр нь оруулж байгаа. 10 мянган төгрөг нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авах дансанд нь орж байгаа шүү гэдгийг хэлье. Зарим иргэд 20 мянган төгрөг орлоо. 30 мянган төгрөг орсонгүй гэсэн хандлага их байсан. Хүүхдийн мөнгийг хүсэлт олгосон сараас нь эхлэн олгодог” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)