Хятадын зүүн өмнөд хэгсийн Юннан, Гуйжоу мужуудад баасан гарагт газар
хөдөлснөөс 24 хүн амиа алдаж, 150 хүн шархадсан тухай ИТАР-ТАСС
мэдээлэв.

Хятадын зүүн өмнөд хэгсийн Юннан, Гуйжоу мужуудад баасан гарагт газар хөдөлснөөс 24 хүн амиа алдаж, 150 хүн шархадсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв.
Орон нутгийн цагаар 11.19 цагт 5,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд одоо ч чичирхийлэл үргэлжилж байна. Юннан мужид 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа тухай БНХАУ-ын Засаг захиргаанаас мэдэгдлээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр 20 мянган байшин нурж сүйдсэн аж. Аврагчид гамшиг болсон дүүргүүдэд ажиллаж байгаа бөгөөд майхан, анхны тусламж ачсан машинууд мужуудыг зорьж байна.

Д.Идэр