УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар хэлэлцлээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаан оролцсон гишүүдийн 72.7 хувь нь чөлөөлөхийг дэмжлээ.