Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхсайханы ил захидалд юу өгүүлэв

2020-4-20
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан М.Энхсайхан УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт хандан ил захидал илгээжээ. Тэрбээр "Монгол Улсын иргэн М.Энхсайхан намайг Нийслэлийн Прокурорын Газраас Монгол Улсад ашигтай, байгуулагдаагүй гэрээний төлөө яллагчдагчаар татаж анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Шүүхийн хуралдаан удахгүй болох гэж байна.

Хяналтын Прокурор яллах дүгнэлтэндээ “ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 23-ны Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар” хорлон сүйтгэх гэдгээр буруутгажээ.

Энэ бол илэрхий улс төрийн зохиомол хэрэг бөгөөд Монгол төрд залуу насаа зориулсан миний хувьд том доромжлол юм. Хувийн зовлонгоо хойш тавьж болно.

Тэр зовлонгоо өөрийн үр хүүхдүүд, өрх гэрийнхнээс өөрөөр хэнтэй ч хуваалцах бодолгүй байна. Гэвч болж байгаа үйл явдал ганц миний хувийн асуудал биш байна. АТГ, Прокурор дээр Хэрэг зохиож, байхгүй хэргээр хүнийг яллаж, тэрхүү хууль бус ажиллагаандаа Монгол улсын Шүүхийг оролцуулан гүйцэлдүүлэх нь Монгол Улсад улс төрийн хоригдолтой болох үүд хаалгыг нээх аюултай байна. Тиймээс хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй Монгол төрийн дээд байгууллага-УИХ-ын дарга Г.Занданшатар, хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарч иргэдийнхээ улс төрийн эрх, эрх чөлөөг хамгийн түрүүнд хамгаалах үүрэгтэй Ерөнхий Прокурор Б. Жаргалсайханд нарт хандаж энэхүү ил захидлыг бичиж байна.

Монгол Улсын Их Хурал нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинээр хуулиудыг батлан гаргасан боловч түүний хэрэгжилт амьдралтайгаа нийцэж байгаа эсэх, хуулийн зүйл заалтуудыг зөв хэрэгжүүлж байгаа эсэхэд нийтийн сонсгол хийж, засаж залруулах ажлаа хийхгүй байгаа нь хууль ёс гажих, янз бүрийн түвшинд хүний эрх эрх, чөлөө олноор зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгож байна. Өдөр тутамдаа энэ үүргийг Прокурорууд гүйцэтгэх ёстой боловч тэдний олонхи нь хууль ёсыг хатуу чанд мөрдөх ажлаа улс төрчдийн нөлөөлөлд автаж хэрэгжүүлж чадахгүй байдал харагдаж байна. Бий болсон нөхцөл байдал нь хэсэг бүлэг хүмүүст өшөө хонзонгийн сэдлээр “улс төрийн хэрэг” зохиох нөхцөл байдлыг бий болгож байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авч нэн яаралтай засч залруулаасай, энэ бол зөвхөн надад хамаарах асуудал биш гэдгийг 20 дугаар зуунд Монголд болж өнгөрсөн олон хэлмэгдүүлэлтийн түүх хэлж өгч байгааг анхааралдаа авч байр сууриа ил тодоор илэрхийлэхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна.

Миний бие Монгол төрд 40 гаруй жилийн амьдралаа зориулсан бөгөөд Монгол Улсынхаа “тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах ” зорилго хэзээ ч тээж байгаагүй. “Хорлон сүйтгэх” ажил хийх байтугай тийм санааг тээж завдаж байсангүй.

 Монгол төрд зүтгэсэн нэгэн богинохон (2013-2016) хугацаанд миний бие Монголчуудын олон жил мөрөөдөж, гүйцэлдүүлж чадахгүй байсан 3 том мегатөслийг хариуцаж, мэдэх мэдэхгүйн гайгаар зангирсан олон асуудлын ээдрээг тайлах, гарах гарцыг нь гаргаж өгөх гэж ажиллаж байжээ. 2013 онд Монголын Төмөр Зам ХХК-д, 2014 онд Тавантолгойн Цахилгаан Станцын төслийн нэгж-д, 2015 онд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээрийг ахалсан Засгийн газрын сайдаар ажиллаж байжээ. Бүгд Тавантолгой, Оюутолгой гэсэн ордуудыг үр ашигтай ашиглахтай холбоотой төмөр зам барих, эрчим хүч нийлүүлэхтэй холбоотой ээдрээтэй улс төр, эдийн засаг, геоулстөрийн асуудал байжээ. Аль нь ч хараахан хэрэгжээгүй байна. Гол шалтгаан нь мегатөсөл том хардалт, том улс төржилт дагуулдаг бөгөөд түүнийгээ Монголын нийгэм давж чадахгүй доороо хий эргэсээр байна.

Монгол хэзээ нэгэн цагт өөрсдөө мегатөсөл хийх л болно. Эл хэргийг гүйцэлдүүлэхэд миний удирдлагын дор мэргэжлийн багуудын хийж үлдээсэн төслүүд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Харин тэрхүү хийж байсан ажлуудаас Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой хийсэн ажлыг нь “хорлон сүйтгэх”, “хөрөнгө оруулагчдад давуу байдал бий болгосон хэрэг” гэж буруутгавал Монголын хөгжлийг тодорхойлох дараа дараачийн том төслүүдийн хувь заяа тун бүрхэг болно. Иймээс миний бие Нийслэлийн хяналтын Прокуророос “хорлон сүйтгэх” зүйлчлэлээр буруутгаж байгаа асуудалд Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Та өөрийн байр сууриа ил тод илэрхийлэх, Монголын хувь заяанд цаашдаа ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих, Тавантолгойд цахилгаан станц барих талаар миний удирдаж байсан ажил нь “тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах” зорилго тээж байсан эсэх асуудлаар нэгэн адил шалгалт хийж нэг мөр ойлголтыг олон нийтэд мэдээлэх хүсэлтийг тавьж байна" гэсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (122.201.22.29)
    ХУДАЛЧ ХУЛГАЙЧУУД АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР ТА НАР ХУЛГАЙГАА НАЙМААЛЦДАГ БОЛОО ЮУ
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.140.225)
    Баримт нь байгаа юманд арга байхгүй дээ
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (150.129.142.1)
    Мэдлэг чадвартай, боловсролтой хүмүүсээ үзэн яддаг бид яаж хөгжиж дэвжих вэ дээ.
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.16.158)
    Mong pop l to0rd muu ym ix xiisen,
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    hudlaa hutsalgui hurdan yalaa edel
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Лха (64.119.27.179)
    1996 онд ерөнхий сайд болж импортын барааны албан татварыг тэглэж олон ч үйлдвэрийн дампууруулж, хятадын үйлдвэрийг дэмжсэн бодлого явуулсан
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Цэцэг нуурынхан (202.72.245.122)
    Энэ бол цэвэр улс төрийн хэрэг. Мегатөсөлд алдаа оноо л гэж ярихаас хорлон сүйтгэх гэж байхгүй. Махны машин ажлуулсан хүмүүс өөрсдөө дараа нь түүндээ хэрчүүлдэг гашуун үнэнийг Францын хувьсгал болон Сталины хэлмэгдүүлэлт зэрэг олон олон түүх өгүүлж байгаа.
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (202.131.245.154)
    Эд нар эх орны төлөө биш өөрсдийнхөө хар толгойны төлөө гаднын улс орон хүмүүст үйлчилсэн нь тодорхой байсан ш дээ. Одоо болохоор нэг их сайн гэрээ байсан гээд л доносоод байх юм.Монголын ард түмэн бол маш их зөнтэй хүмүүс буруутай хүмүүсийг хэлсэн хэлээгүй мэдэрч байдаг шүү.Одоо Н.Энхбаярыг муулж байгаа хүн байна уу,хамгийн их муу муухайг хийсэн хүн гээд бүх мэдээлэлийн хэрэгсэл буруутгаж байсан биз дээ,Тэгвэл ард түмэн яагаад үзэн ядахгүй байгаа юм.Та нар шиг хүмүүс хичнээнч энхийн цагаан тагтаа болох гээд ард түмэн хэзээч хүлээж авахгүй,Элбэгдоржтонгуудаа.
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • urvagch ekh ornoo hudaldagch shuudee (202.126.89.162)
    urvagch ekh ornoo hudaldagch
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Энхсайханп ямар ч буруу байхгүй. МАНгарууд зүгээр рамандаа жайжигнаарай.
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
    • Женко-д хэлээч
      2020 оны 04 сарын 20
  • Зочин (66.181.188.196)
    Улс төрийн хэрэг бна штэ, болиочээ
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
    • Medehgui baij bitgii oril
      2020 оны 04 сарын 20
  • Зочин (182.160.35.148)
    Энэ эх орноосоо урвасан хулгайчийг шоронд нь хийгээчээ.
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Би (202.131.245.50)
    Өөрсдөө юу ч мэдэхгүй хийхгүй тэгээд хийх гэсэн нэгнээ хэлмэгдүүлж болохгүй байх.Тэгээд ямар хийгдээд явчихсан ч гэрээ биш.Оюунлаг хүмүүсээ хэлмэгдүүлээд хаашаа яваад байна бид.
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.12)
    Хүнийг шүүхээс өмнө урьдчилан ХМХ-ээр гэмт хэрэгтэн гэж сурталчлан мэдээлснээр жирийн иргэд М.Энхсайхан мэтийн олон хүнийг гэмт хэрэгтэн гээд ойлгочихсон учраас "Шийтгэ, Бууд, Цаазал!" г.м.-ээр шаарддаг болжээ!!! Энэ бол алс хэтдээ маш их хор уршигтай, аюултай хандлага шүү!!!
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (202.70.34.98)
    ЭХ ОРОН ЭХНЭР ХҮҮХДЭЭ СОЛИХООС ӨӨР ЮУ ХИЙВ ЧИ
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
    • Tui naad lalar chini eh oron gej medehgui
      huajaaa luuhaan huntei chi uy soliorood bgaam !!! Mongo bval mongo oldvol eh oronoo baitugai huuhdee hurtel hayadag humuus shu dee ene luuhaanuud Harin Saihanbileg zevuun pizda bn daa. Hulgai hiigeegui bol hureed ir l dee. Elbegdorjdoo itgedeg shu. Gehdee l
      2020 оны 04 сарын 20
  • !!!! (49.0.137.164)
    Estoi huzna biz chi
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Engiin irgen (202.126.88.170)
    Eh ornooso urwaj eh ornoo hariinhand hudaldahiig zawdsan muu hujaagiin erliiz. Chi ugaasa buruugaa huleej yalaa l edel!!!!!!!
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    3 цаг 16 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    3 цаг 19 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    3 цаг 22 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    5 цаг 36 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 58 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    7 цаг 0 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    7 цаг 34 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    7 цаг 39 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 цаг 43 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 53 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    8 цаг 22 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    8 цаг 28 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    8 цаг 38 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    8 цаг 40 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    9 цаг 27 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    10 цаг 11 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    10 цаг 11 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 51 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    11 цаг 6 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК