УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 24-ний дотор бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх ёстой. Би хэд хэдэн намд ипотекийн зээл буулгах, банкны хүү царцаах, хүчингийн хэрэгтэй холбоотой заалтын ялыг нэмэгдүүлэх зэрэг заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгах санал тавьсны дагуу зарим нам эдгээр заалтыг тусгаж болох талаараа хэлсэн.
2017 онд МАХН-аас намайг хөөсөн талаар мэдэгдэл хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй хоёр шалтгаан байсан.
Нэгдүгээрт нам гишүүнээ хөөх заалт байхгүй. Хоёрдугаарт, МАХН-д 114 мянган хүн санал өгсөн учраас, тэр дундаа Орхон аймгийн 47 дугаар тойрог буюу 4222 иргэн санал өгч, МАХН-аас О.Баасанхүүг сонгосон учраас дөрвөн жил МАХН-ыг суудалтай байлгах нь миний үүрэг юм. Хэсэг хүмүүсийн мэдэгдлээр "Та нар хөөсөн юм чинь" гээд энэ хүмүүсийн саналыг хамаагүй гээд явах боломжгүй. Тийм учраас гараагүй гэдгээ хэлж байсан.
Харин өнөөдөр намуудын мөрийн хөтөлбөр засагдаж, нэр дэвших нь тодорхой болсон тул эдгээр сонгогч надад гомдохгүй байх. Одоо МАХН ялах, суудалтай болох бололцоо нь дахин нээгдэж байна. Би МАХН-ын үзэл баримтлал, жирийн гишүүд таалагдаагүй болохоор гарч байгаа юм биш. Надад энэ шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан. Сонгуульд зайлшгүй орох шаардлага байна. Орхон аймагт миний бие амласан зүйл бий, түүнийгээ тайлагнах ёстой. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт ардчиллын үнэ цэнийг гутааж байна. Би АН-д санал тавьсан. Авлига хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)