Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Энэ хурлаар Засгийн газрын шинэ 16 дэд сайдыг томилох магадлалтай байна. Эвслийн Засгийн газрын хувьд төрийн нарийн бичгийн дарга нараа шинээр томилж, дэд сайд нарын нэрсийг тодруулаад байна. Хэрэв маргааш дэд сайд нарыг томилвол Засгийн газрын ажил шуурхай явагдах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ үүний дараа агентлагийн дарга нарыг томилох асуудал хүлээж байгаа юм. Эвслийн Засгийн газрын гэрээний дагуу АН, "Шударга ёс" эвсэл дэд сайдын албан тушаалыг 75/25 гэсэн харьцаатайгаар хувааж байгаа. Иймээс яамдын томилгоотой адил ИЗНН нэг, МАХН гурав, МУАН хоёр дэд сайд томилох юм.



















































