Япон улсын Засгийн газраас COVID-19 коронавируст халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авч байна.
Энэ хүрээнд Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 670.680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдэв.
Тус улсын Засгийн газраас өмнө нь манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэг (IFRC)-ийн шугамаар 235,000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байсан билээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам