Улаанбаатар, Дархан, Сэлэнгээс ирэх, очих автозам, вагоны хөдөлгөөнийг бүрэн хаах талаар УОК-оос шийдвэр гарсан байна. Учир нь энэ сарын 18-ний өдөр улсын хилээр тээвэрлэлт хийсэн тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэн учир ийн арга хэмжээ авахаар болжээ.
Уг шийдвэр энэ сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл уг нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө.
Энэ хүрээнд бүх холбогдуулах байгууллагийн ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэд эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих ёстойг анхаарууллаа.