Төрийн аудитын байгууллагад 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор нийт 27 нам хандивын тайлан ирүүлсэн байна.
Сонгуулийн жилийн өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хандив аваагүй тухай тайлагнасан 19 намын хандивын тайлан мөн, хандив хүлээн авсан тухай тайлагнасан найман намын хандивын тайланг хянан баталгаажуулсан байна.
Улмаар холбогдох дүгнэлтийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн өдөр буюу өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ.