УИХ-ын өнөөдрийн чуулганаар Азийн хөгжлийн банкнаас авах зээл тусламжийн талаар хэлэлцэж байна.
Ж.Батзандан: Коронавирустэй тэмцэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээл авах гэж байгаа гэж ойлголоо. Зээлийг хэдий хугацаанд хэлэлцэж шийдвэрэсэн бэ. Өмнө нь хийж байсан хэлэлцээр юм уу. Улсын өр хэдэн хувиар нэмэгдэж байгаа вэ?
Ч.Хүрэлбаатар: АХБ-аас орж ирэх зэлийн талаар хэлэлцэж байна. Нэг нь эдийн засгийг дэмжих зорилготой 300 сая ам.долларын зээл. Нөгөө нь эрүүл мэндийн техник төнөг төхөөржийг нэмэгдүүлэхэд зарцуулах 30 сая ам.долларын зээл байгаа. Хүү нь нэг хуийн хүүтэй, 40 жилйин хугацаатай. Эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийг коронавирус гарч эхэлснээс хойш хэлэлцэж эхэлсэн.
Д.Сарангэрэл: Нэгдүгээр сарын 3-ны өдөр ДЭМБ-аас коронавирус гарсан гэж зарласнаас хойш Засгийн газар бэлэн байдалд ажилласан. Өнөөдөр хэлэлцэгдэж байгаа АХБ-ны санхүүжилтээр 415 амьсгалын аппарат, 500 гаруй эрчимт эмчилгээний ор авна. Амьсгалын замын цочмог үрэвсэл, уушгины хатгалгаанд эрчимт эмчилгээний ор нэн чухал.
Ж.Батзандан: Засгийн газар зоримог арга хэмжээг авч байгааг хэлэлх хэрэгтэй. Дэмжиж ажиллана. Гэхдээ сөрөг хүчний хувьд хэд хэдэн дзүйлийг сануулъя. Эмнэлгүүдийг техник тоног төхөөрөмжөөр хангах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг шаардлагатай хувцас хэрэглэлээр хангах ёстой гэсэн байр суурьтай байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)