УОК-оос энэ сарын 30-ний өдөр тусгай үүргийн онгоц БНСУ руу нисгэж иргэдээ татах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ сарын 22-ны өдрийн хурлаас зөвхөн транзит нислэгээр ирсэн иргэдийг авах шийдвэр гаргажээ. Үүний шалтгаан нь Европиос ирсэн иргэдийг БНСУ дахь иргэдтэй хамт ирүүлэхгүйн үүднээс ийм шийдвэр гаргасан гэдгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр "Ирэх сарын 1-нд БНСУ руу дангаар нь нислэг үйлдэж иргэдээ татна. Үүний дараа 2-нд Герман руу тусгай үүргийн онгоц хөөрч иргэдээ авна" гэлээ.
Мөн "Зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Алтанбулаг суманд ирсэн тээврийн жолооч нараас шинжилгээ авна. Хэрвээ хариу сөрөг гарвал тээвэрлэлт хийнэ. Эерэг гарвал тусгаарлагдана. Замын-Үүд дэх боомт дахь ачаа тээвэртэй холбоотой түр журам гарсан. Тээврийн жолооч нар ягштал баримтлах ёстой. Улсын онцгой комисст нутагтаа буцах хүсэлтэй иргэдийн хүсэлт ирсээр байна. Бид шалтаг, шалтгаан зэргээр бүгдийг нь ангилж программд оруулж байна. Нэг ч иргэний хүсэлтийг орхигдуулахгүй судална. Судалж үзсний үндсэн дээр шийдвэр гаргана" гэв.
Сэтгэгдэл (1)