УОК-оос гаргасан шийдвэрийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг танилцууллаа. Одоогоор 9000 гаруй иргэн хүсэлт гаргасан. Энэ сарын 30-нд үйлдэх нислэгээр Америк, Австралид байгаа иргэд ирэх боломжийг олгох үүднээс УОК-ын дарга Ө.Энхтөвшин ийм шийдвэр гаргасан. Бүртгэлийн хувьд шинэ бүртгэл хийхгүй. Учир нь өмнө нь ирсэн хүсэлтийг нэг бүрчлэн судалж байна. УОК-оос тавьсан таван шаардлагаар эрэмбэлж байна. Шаардлагад нийцсэн бол Эрүүл мэндийн, Тагнуулын байгууллагаас гаргасан ажлын хэсэгт нэрсийн жагсаалтыг танилцуулна. Үүний дараа баталгаажсан нэрсийг Элчин сайдын яаманд хүргүүлнэ. Эндээс МИАТ-тай холбогдож тийз болон тусгаарлах байрны төлбөр төлнө.
Тиймээс иргэдээс таван шаардлагад нийцсэн нотлох баримтыг авна. Үүний дараа эцсийн шийдвэр гарна гэдгийг онцолъё. Ирэх сарын 1-нд БНСУ-д байгаа иргэдийг авчирна. Өөрөөр хэлбэл, транзит зорчигчдыг нэг онгоцоор авчрахаар дараагийн онгоцоор БНСУ-аас ирэх иргэдийн тоо олширно. Ийм давуу талтай.
Ирэх сарын 1-нд ирэх онгоцоор дөрөвдүгээр сарын 8-нд ирэхээр бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй 160 орчим иргэн ирнэ. Мөн түр саатуулах байранд байгаа болон визний хугацаа хэтэрсэн өршөөлийн аянд хамрагдсан иргэдийг хамруулна. Ингэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс гадна эдгээр хүмүүсийг хамруулна. Урьдчилж ингэж хэлэхгүй бол залуу хүмүүс ирлээ гэдэг зүйл яригдсан.