УИХ-ын өнөөдрийн чуулганаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр үг хэлсэн гишүүдийн байр сууринаас хүргэж байна.
Д.Оюунхорол: Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Загсийн газар, УОК, Эрүүл мэндийн яам шуурхай сайн ажиллаж байгаа. Эдээр хүмүүсийн ажлыг дэмжиж, хуулийн төсөл санаачилж, боловсруулж оруулж ирж байгааг дэмжиж байна. Зөөвөрлөгдөн орж ирж байгаа халдварын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Энэ нь иргэдийн сэтгэлийг зовоосон, сандаргаж байгаа гол асуудал болоод байна.
Тодохой эрсдэлтэй бүлэг, амьжиргааны эх үүсвэрээ алдаж байгаа болон өрх толгойлсон ээж аавуудад ямар заалт оруулж байгаа вэ. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүдэд багц бий болгож тараамаар байна. Нэг удаагийн хууль учраас зайлшгүй оруулах ёстой. Өрхийн амьжиргаа нь доогуур, тогтворгүй, өрх толгойлсон айл өрхүүдэд тусламжийн бараанаас хүргэж өгөөсэй гэж хүсч байна. Учир нь хоол хүсний хангамж зарим айлуудад хүндэрч байна шүү. Өдрийн хоол, цайгаараа болгодог сурагчид их байсан. Тиймээс хүнсний хоол хангамжийг олон хүүхэдтэй өрх толгойлсон аав ээжүүдэд хүргэж өгөх хэрэгтэй.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)