УИХ-ын өнөөдрийн чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд үг хэлсэн юм.
О.Баасанхүү: Цэрэгт ямар хүний хүүхэд яваад байна гэвэл ихэвчлэн амьдрал тааруу, нөөц боломжгүй айлын хүүхдүүд л явж байна. Өнөөдөр хүн бүр цэрэгт явахыг мөрөөддөг болмоор байна. Цэрэгт явж байгаа хүн бүр хуримтлалтай болж халагддаг болгомоор байна гэж хэлээд байгаа юм. Тиймээс цэргийн албыг хоёр чиглэлээр бүртгэж цэргийн албанд явах сонирхолтой хүмүүсийг нэг жилээр, харин бүтээн байгуулалтад явж байгаа цэргүүдийг удаан хугацаагаар мөн хоёр сая төгрөгөөр цалинжуулах зэргээр хоёр ангилмаар байна. Хуулийг яаралтай батлахгүй бол болохгүй. Бүтээн байгуулалт явж байгаа ч хууль нь батлагдаагүй байгаа шүү. Зөв юм хийж байгаад дараа нь буруудаж болохгүй гэж үзэж байна. Төмөр замын бүтээн байгуулалт цааш үргэлжлэх ёстой.
А.Сүх