УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрийн Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
Б.Баттөмөр: Аудитын байгууллага; хамгийн чухал асуудал нь мэдээллийн mехнологийн хөгжлийн ололт амжилтыг ашиглах. Байгууллага бүрийг дуудаад цаас аваад байх биш цахимаар хийх ажлыг хэрхэн төлөвлөж байна. Ямар бодлого байна .t. Ямар ч ажилд үр өгөөж гэж бий. Эцэс нь тухайн ажлын үр дүн нь үр өгөөжөөр хэмжигдэнэ. Үр өгөөжийн чиглэлээр ямар ажил байж болох вэ?
Г.Тэмүүлэн: Төрийн Аудитын тухай хуулийг Үнсэн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийж байна. Аудитыг санхүү, гүйцэтгэлийн, нийцлийн гэж гурван чиглэлээр ангилдаг. Нэг талаас хөгжлийн бодлого төлөвлөлт гэдэг Засгийн газрын үйл ажиллагаатай хамааралтай байдаг. Мэдээлэл технологийн ололт амжилтыг ашиглах таны санаlтай санал нэг байна. Хууллийн төслийн 13 дугаар зүйлд цахим аудитыг ашиглах талаар тусгаж оруулсан. Төрийн Аудит хийхэд шаардлагатай цахим мэдээлэл цуглуулах, дамжуулах, хадгалах зэрэг цахим мэдээллийн нэгдсэн систем, сантай байх асуудлыг тусгаж өгсөн.
Б.Лхам