Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Би бие дааж нэр дэвшинэ. Ингэхдээ гурван зүйлийн төлөө л зүтгэнэ

2020-4-24
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрбээр өнөөдөр Үндэсний аудитын газарт бие даан нэр дэвших мөрийн хөтөлбөрөө хүргүүлээ. 

Энэ үеэр сэтгүүлчдэд дараах тайбарыг өглөө.

-Таныг АН-аас хассан мэдээлэл бий. Ямар шалтгаантай юм бэ?

-Шалтгааныг нь мэдэхгүй. Өнгөрсөн жил АН-ын дарга С.Эрдэнэ тийм утгатай зүйл ярьсан. Үнэн бол бичиг ирэх байх гээд жил хүлээлээ. Гэтэл ирсэнгүй. Тодруулах санаатай асуусан, бичгээр хариу өгөхийг хүссэн. Бас л хариу өгсөнгүй. Тиймээс намаас хассан нь үнэн юм байна гэж бодоод бие даан нэр дэвшихээр болсон.

-Намаас хасахын тулд намын дүрэмд юу гэж заасан байдаг юм бэ. Шууд хасаж болдог юм уу?

-Манай АН дотоод дүрэм, журамтай сайхан нам байлаа. Одоо ч бүх зүйлээ уландаа гишгэлдэг болсон бололтой.

-Ямар агуулгатай мөрийн хөтөлбөр боловсруулсан бэ?

-Яг үнэндээ сонгуульд зориулж мөрийн хөтөлбөр боловсруулсангүй. Улс орны цаашдын ирээдүйд хийх ёстой гурван зүйл бий гэж би эртнээс ярьж ирсэн. Үүнд, шударга бусын хонгил гэдэг юмыг нухаах ёстой. Шударга бусын хонгилоор би олон удаа орж, гарлаа. Тиймээс нураахад нь оролцмоор байна. Хоёрдугаарт, газрын доорхи баялагыг нэг хэсэг бүлэг  авчихсан. Олон нийтийнх болгоход гар бие оролцмоор байна. Гуравдугаарт, Монгол Улс баян, хоосны туйл боллоо. Тиймээс дундаж давхаргыг босгохын төлөө зүтгэмээр байна.

-Та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. АН засаглаж байх үед одоо ярьж байгаа зүйлээ биелүүлэх ямар алхам хийсэн бэ?

-Ард түмэн мэдэх байлгүй дээ. Шинэчлэлийн Засгийн газар ард түмэнтэйгээ хамтарч ажилласан. Ард түмэн дэмжсэн. Алдаа оноогоо засаад хоёр жил сайхан ажилласан. Гэтэл төрд гарсан хулгайч дээрэмчдэд энэ бүхэн таалагдаагүй. Ингээд Засаг унасан. Түүнээс биш хийх зүйлээ хийсэн. Хэний ч өмнө бардам хэлнэ. Дутуу хийсэн зүйл олон бий. Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго нь "Монгол хүн Монголдоо сайхан амьдрах" байсан юм шүү дээ. Одоо сайхан амьдарч байна уу. Хулгай зэлгий хийж ирсэн хүмүүс нь мөнгө тарааж байна. Гэр хорооллын зарим ядарсан иргэд таван төгрөг өгснийх нь төлөө саналаа өгдөг ч юм уу гэсэн байдалтай байна. Ийм л эмгэнэлтэй дүр зурагтай нийгэм болчихож. Тиймээс шүүмжлээд зогсох бус дотор нь орж ажил хэрэг болгоход нь гар бие оролцоё гэж нэр дэвшихээр шийдсэн.

-Бие даан нэр дэвшихэд дутагдалтай зүйл байдаг гэсэн ойлголт байдаг. Үүнийг яаж эвдэх вэ?

-Нэг талаасаа үнэн. Ер нь монголчууд нам, эвсэлд итгэл хүлээлгэсээр ирсэн. Би ч өөрөө нам байгуулж, намын дарга хийж явсан хүн. Гэвч төрийн эрхийг авах хамгийн ойрын гишүүр нь нам гэдэг байдлаар улс төрийн намууд хандаж байна. Намыг нь дээрэмдээд авчихвал Засгийн эрх мэдлийг авчих юм байна гэж хандаж ирсэн. Тиймээс иргэд наанатай, цаанатай хандах хэрэгтэй. Үнэхээр өөрийн тань хүссэн нийгэм бий болсон уу. Би одоо бодох нь ээ, Их сургуулийн багшийн ажлаа орхиж яах гэж улс төр гэж явав аа.

Ер нь улс төр гэдэг зүйл бол эхлээд бүгдээрээ үнэний төлөө гэж явдаг. Эцэстээ таван төгрөг харахаараа нэгнийгээ хэмлэж дуусдаг зүйл юм байна.

Тиймээс олон бие даагч нэр дэвшиж, сонгогдвол аль нэг намын гар харахгүйгээр ажиллах боломж бүрдэх юм болов уу.

-Энэ жилийн сонгуулийн өнгийг та юу гэж харж байна вэ?

-Нам, эвсэлд итгэх итгэл унасан. Иргэдийн хувьд ч тэр. Нөхцөл байдлыг харахад их тэнцвэргүй сонгууль болох болов уу. Бүгдээрээ маскны цаанаас ганц нэг зүйл ярьсан болох байх. Юу нь болж байгаа юм, юун нь болохгүй байгааг ярилцсан сонгууль болохгүй бололтой. Түүхий гэх юм уу. 

-Та АТГ-т зарим асуудлыг шалгуулахаар өгч байсан. Энэ юу болсон бэ?

-Капитал банктай холбоотой асуудлыг л өгсөн. Жонхуу юм байна шүү дээ. Жонхуураад л байх шиг байна. 

-Та АН-ын гол лидерүүдийн нэг. Одоогийн АН-ыг юу гэж дүгнэх бэ?

-Мундаг нам. Ардчиллыг сэрээсэн нам. Ардчиллын төлөө олон мянган залуус нэгдсэн. Тэдний хүч гайхамшигтай. Намын толгой нь болохоо больсон болохоос биш АН бол Монголыг авч явах нам юм шүү. 

-Яваандаа намын гишүүнчлэлээ сэргээж магадгүй гэж ойлгож болох уу?

-Магадгүй. Нуух юм алга. Ардчиллын төлөө явсан олон залуус хэлмэгдэж ажилгүй болсон. Үүнийг сэтгэл зүрхээрээ ойлгож байна. Нэг түрэмгий нөхөр гарч ирээд бүгдийг хөөгөөд явуулчихдаг байж болохгүй. Тиймээс "Манай АН-ын гишүүдээ, энэ бол түр зуурын зүйл. Сэтгэлээр битгий унаарай" гэж хэлмээр байна. 

-АН-ын гишүүдээс танд хандаж байв уу?

-Хандсан хүмүүс бий. Зарим нь голдиролдоо орох байх гэж горьдож хүлээсэн, хүлээсээр ч байна. Гэтэл 100 сая төгрөгөөр цохиулаад нэг юм ойлгох шиг боллоо.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ? (150.129.143.3)
    ter Erdeneteigee Bayngold ni uzeed gishuun bolchohol doo chadna gej itgeed baigaa bol tegwel shudraga busuu ?
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.74.190)
    demjinee.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Баяд (176.218.44.80)
    Алтанхуяг гараад л ирнэ ш. Бодож санах юм алга. Эсгэмж дихаад намын дарга аж
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.178.86)
    Улс төрөөс ялангуяа монгол төрөөс холын хол байлгах ёстой хүн бол энэ Алтанхуяг мөн билээ
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Дэнзэнгүүд юманд хүрз барьсан хужөө шиг л сама (202.126.89.94)
    Чингэс Самурай бонд гээд л улс орныхоо эдийн засгаар "гараа угаасан" ...Хөгжлийн банкаар улс төрчдийн мөнгө угаах банк болгосон тендэр төсөл захын бараа шиг зарагддаг болсон Монгол Улсынхаа санхүүг "хүний хүнд" ганц олдсон дээр нь хусаад дуусгачихья гэсэн шиг л мөнгө цагаан нүд улаан байдгийг харуулсан даа. үүний хүчинд гор нь дараагын бонд зээл авч эдийн засгаа аврахын тулд дуслаар залгаж амь зогоох хэмжээгд хүргэсэн хүн днэ....мань мартавч маниус нь мартаагүй гэдэг үг гарсан он жил дээ доллар хэд бхйсан хэд болсон .
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
    • zochin
      yam medehguigee gaihuulj setgel mederliin uvchnuu sedreeh hereggui dee
      2020 оны 04 сарын 24
  • Зочин (202.131.230.114)
    Алтанхуягт зөвлөхөд одоо болноо чамайг сонгох хүн байхгүй мөнгөний гарз хөө хан жимс амралтандаа очиж амар тэтгэвэртээ гар
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.27.79)
    Ork Алтанхуяг одоо болио дэвшнүү байна уу чамайг хэн сонгох юм. 2016 он шигээ шаана биз.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Nam bus irgen (192.82.73.222)
    Zutgeh bolomj hugatsaa baisan. Odoo hudlaa bizdee. Bi lav ta nart ogt itgehgui bna.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • 12345 (103.20.152.50)
    Маргад гуай Энэ бичсэн зүйлийг чинь уншиж болохгүй юм ... Монголоор бичсэн юм уу? Монгол хэлээ...Монгол бичигийн дүрмээ сайн мэдэж байж бичмээр юм даа....
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.9.118)
    Одоо юу хэрэгтэй гэж улайрч бие даадаг байнаа.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2 цаг 39 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2 цаг 42 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2 цаг 45 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    4 цаг 59 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 21 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    6 цаг 23 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    6 цаг 57 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    7 цаг 2 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 цаг 5 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 15 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    7 цаг 44 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    7 цаг 50 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    8 цаг 1 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    8 цаг 3 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    8 цаг 50 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    9 цаг 34 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    9 цаг 34 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 13 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    10 цаг 29 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК