УИХ-ын чуулганаар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусан юм.
Ц.Мөнх-Оргил: Б.Баттөмөр нарын гишүүдийн тогтоолыг дэмжиж байгаа. Засгийн газраас гуравдугаар сарын 27-нд хэрэгжүүлсэн арга хэмжээгээр НДШ, ХАОАТ-аас чөлөөлсөн. Одоо тогтоолын төслөөр банкны салбарыг эрүүлжүүлэх, зээлийн хүүг бууруулах зарим арга хэмжээ авагдах юм байна. Гэхдээ нэг том бүлэг арга хэмжээнд хамрагдахгүй үлдчихээд байна. 420 мянган зээлдэгчтэй ББСБ-аа яаж дэмжих ёстой юм бэ. Мөнгө хүүлэгчдээ дэмжлээ гэж буруутгах байх. Надад болон миний хамаарал бүхий хүмүүст ББСБ байхгүй. Зээлдэгчдийн 65 хувь нь хэрэглээний зээл авдаг юм байна лээ. Тиймээс банкны шалгуур хангадаггүй иргэдэд ББСБ хэрэгтэй.
Б.Баттөмөр: Банк бус санхүүгийн байгууллага энэ дэмжлэгт орно. Мөн таны хэлсэн саналыг байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх боломжтой.
А.Сүх
Сэтгэгдэл (2)