УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Цар тахлын үед Санхүү эдийн засгийн тогвортой байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгнээс хүргэж байна.
М.Билэгт: Ноолуурын үнэ унахаас сэргийлж малчдынхаа ноолуурыг боломжийн хэмжээгээр авах арга хэмжээг Засгийн газар сайн хийсэн. Гэхдээ ААН-үүд үгсэн хуйвалдаж ноолуурын үнийг унасан хойно авъя гэсэн яриа гараад байна. Энэ талаар сайн анхаараарай. ААН-үүдэд олгох 300 тэрбум төгрөг бол нийт ноолуурын 30 хувь. Ноолуурыг түүхийгээр нь гаргах эсэхийг Засгийн газар ойрын хугацанд шийдчих болов уу гэж харж байна.
Баянхонгорт бусад аймгуудтай харьцуулахад хамгийн цагаан ноолуур гардаг. Ноолуурын үнэ уначих вий. 20 мянган төгрөг нэмж урамшуулал өгнө гэдэг зөв. Харин ноолуурын үндсэн үнэ 80 мянган төгрөгөө буулгахгүй байх хэрэгтэй. С.Чинзориг сайдын хэлсэнчлэн 20 мянган төгрөгийн урамшууллыг 100 мянган төгрөгөөр худалдаалсан зүүн аймгуудад өгөх юм уу эсвэл 80 мянган төгрөгөөр худалдаалсан малчдад өгөх юм уу гэж асуусан нь зөв. Энэ талаарх зохицуулалтыг нарийн төлөвлөөрэй.
А.Сүх
Сэтгэгдэл (2)