2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардууллаа. Нийт 15 нас, дөрвөн эвсэл УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа юм. Батламжийг өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр намын тэргүүлэгчид гардуулах бөгөөд дөнгөж сая “Эх орончдын нэгдсэн нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-д гардууллаа.
Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороон дарга Ч.Содномцэрэн “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохор бүртгүүлсэн Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намд батламж гардууллаа. Намууд Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн хүсэлттэй Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллахаа илэрхийлсэн. Хүсэлтэд дурдсан амлалтаа биелүүлж 2020 оны УИХ-ын сонгуульдаа амжилттай оролцох”-ыг хүслээ.
А.Сүх