УИХ-ын өнөөдрийн чуулганаар Сонгуулийн тухай хуулийн 6.6.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь Үндсэн хуулийн 19.1-д заасан сонгогдох эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн Цэцийн шийдвэрийг хэлэлцэж, Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Энэ үеэр гишүүд асуулт асуусныг хүргэе.
О.Баасанхүү: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихлаа. Хүлээн авна авахгүй гэдэг асуудал хоёрдугаар асуудал. Сонгуулийн хороонд бүртгүүлэхээр 15 нам, дөрвөн эвсэл байна гэсэн мэдээлэл бий. Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан болох хүртэл түдгэлзчихсэн байна гэж ойлгож байна. Үндсэн хуулийн цэц УИХ-ын гаргасан шийдвэрээс эсрэг шийдвэр гаргавал яах вэ?
Х.Нямбаатар: Цэцийн дүгнэлтийн дагуу Сонгуулийн хууль тогтомжийн холбогдох заалт түдгэрлзчихээд байна. Өнөөдөр хүлээж авах эсэхийг байнгын хорооны шийдвэрээр шийднэ. Харин Цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэр гарвал таны хэлсэн шиг холбогдох зүйл заалт зогсоно гэсэн үг.
О.Баасанхүү: 15 хоногийн дотор гээд бид хариу өгөөд хуулиа хэрэгжүүлээд ялаа гэж бодъё. Гэтэл их суудлын хуралдаан хэзээ хуралдана гэсэн хууль байхгүй. Магадгүй сонгуулийн сурталчилгааны үеэр, сонгуулийн үеэр, сонгуулийн дараа хуралдаад шийдвэр гаргачихвал яах вэ гэдгийг асуугаад байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)