ШИНЭ намаас гурван хуулийн төсөл өргөн барихаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Энэ талар ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ноолуурыг газар нутгийн байршил хамаарахгүй ижил буюу кг тутам нь 100 мянган төгрөгөөс буулгахгүйгээр авах, мөн жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-үүдэд онцгой нөхцөлийн зээл олгох, зээлгүй ахмадуудад олгосон үнэт цаасыг хоёрдугаар улиралд багтаан бэлэн мөнгө болгох гэсэн гурван хуулийн төслүүдийг өргөн барихаар болсон” гэдгийг мэдэгдэв.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд “100 жилд нэг удаа тохиолддог, үл үзэгдэгчтэй тэмцэж буй дайн гэсэн үг. Гадны улсууд их наядаар нь зарцуулж иргэдээ авч байна. Дайны үед л төр засгийн хэрэг гардаг.
Төр засаг өнөөдөр хөдлөх ёстой. Гадаадад байгаа иргэдийг хүсэлт тавьсан тохиолдолд шаардлагыг харгалзаж байж авчирна гэж байна. Дайны үед чи гадаадад зорчсон үед чиний хохь гэж яаж хэлж чадаж байна аа. Нэг ч гэсэн Монгол Улсын иргэн ийм нөхцөлд орж байгаа бол төр арга хэмжээ авах ёстой. Ийм зүйлсийг оруулахгүй байж хуульд хязгаарлана, хорино л гэсэн заалтууд оруулсан байна. ААН-үүдэд сайхан үг биш жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл л хэрэгтэй байна” гэв.
Сэтгэгдэл (10)