Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хонгилын эзэд буюу генерал Б.Хурцын далд санаархал

2020-5-01
0
ЖИРГЭХ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн учиг өнөөдрийг хүртэл хөврөх хугацаандаа Монголд шударга бусын хонгил бий, түлхүүрийг y, Монголын төрийн тэргүүн атгаж, хууль хүчний удирдлагууд түлхүүрддэг гэдгийг батлан харуулсан биз ээ.

Хэрэг ингэж эхэлсэн. С.Зориг агсны хувьд одоогоос 22 жилийн тэртээ жаргал, зовлонгоо хамтдаа элээж ирсэн хайртай ханиа хэргийн цор ганц гэрчээр үлдээж, нарт хорвоогоос халихаас ганцхан шөнийн дараа Ерөнхий сайдаар томилогдох учиртай байв. Гэрчийн мэдүүлгээр аман зураг зуруулсан, эрэн сурвалжлах ажил зохион байгуулсан. Гэвч хэрэг илрээгүй. Гэтэл гэв гэнэтхэн л хэрэг илэрлээ гэх дуулиан 2016 онд дэгдэж, гэмт этгүүдийг цагдан хорьсон, хэргийг шүүхэд шилжүүллээ гэсэн мэдээлэл цацагдах болов. Иргэд ч үүнд нь итгэж хэргийг илрүүлсэн мөрдөгчдөд талархсан, талархлын бялууны ихэнх хувийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртсэн. Үйл явдал яг ингэж өрнөж, цэг тавигдсан.

ГЭВЧ ХӨШИГНИЙ ЦААНА ЮУ ӨРНӨСӨН БЭ?

Монголд шударга бусын хонгил бий боллоо гэх яриатай зэрэгцээд эзэн нь хэн бэ гэдэг асуулт урган гарч ирсэн. Тэгвэл ажил үүргээ гүйцэтгэсний төлөө албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж, бизнес эрхэлж ар гэрээ тэжээж, улс орны хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох гэж яваад бизнесээ булаалгасан зарим иргэн хонгилын эзний нэрийг зарласан юм. Энэ таамаг, мэдээлэл ч оргүйг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн буруутнуудыг яллах процессоос илхэн харагддаг. Гэхдээ бүхэл бүтэн 18 жилийн хугацаанд илрээгүй байсан хэргийг 2016 онд гэв гэнэтхэн илрүүлж, нэр бүхий хоёр иргэнийг яллах нь хэнд ашигтай байв. Асуултын хариулт мэдээж эрх мэдэл, албан тушаалын төлөөх цусгүй тулааны золиос нь энэ байв.

ХОНГИЛЫН ЭЗЭН ХЭН БЭ?

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэх процесс нь өөрөө зохиол. Зохиол зохиолдоо төгс найруулан бичсэн роман гэдгйг учир мэдэх хүмүүс удаа дараа мэдэгдэж байв. Тэгвэл хэрэг илрүүлсэн гэсэн процесс нь зохиол юм бол автор нь хэн бэ гэдэг асуулт урган гарч ирэх нь дамжиггүй. Асуудал ойлголгомжтой. Зохиол бичсэн хүн хэргийн захиалагч бөгөөд хонгилын эзэн, хэрэгжүүлэхээр гардан гүйцэтгэсэн нөхөд нь тухайн үеийн ТЕГ, УДШ, УЕП, ЦЕГ-ын удирдлагууд нэгдмэл ашиг сонирхолын дор нэгдэж оролцсон болох нь дор өгүүлэх баримтаар нотлогддог.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сэжигтнээр татахдаа тухайн үед хорих ангид ял эдэлж байсан, бүр өмнө нь 10 удаагийн хүн амины хэргийг өөр дээрээ даасан гэх ялтан Ц.Амгаланбаатар гэгчийн үгээр ялласан юм.

Цагдан хорьж, яллах процесст оролцсон хүмүүс хэн хэн байхаас гадна ямар алба тушаал эрхэлж байв гэдгийг дор өгүүлье. Гүйцэтгэгчээр

  1. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц
  2. Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис
  3. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан
  4. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг гэсэн таван хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илэрлээ гэх жүжиг тавьсан хүний гар хөл болсон байгаа юм.

Ингэхдээ өөрсдийн гар, хөл болсон доод албан тушаалтнуудаар дамжуулан гардан гүйцэтгэгджээ. Тухайлбал, УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат. Энэ хүн тухайн үед уг хэргийн мөрдөн шалгах ажлын хэсгийг ахлаад зогсохгүй хяналт тавих эрх бүхий прокурор нь байсан.

Улсын Дээд шүүхийн хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллах шүүх хуралд илтгэгч шүүгчээр оролцсон Б.Цогт болон шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр. Эдгээр гурван шүүгчийн хувьд зөвхөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралд оролцоод зогсохгүй олны анхаарал татсан, бүр улс төрийн сэдэлтэй цөөнгүй хэргийг шүүн таслахад гар бие оролцжээ.

Үүнд, “Нүүрс” хөтөлбөр, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэрэг зэргийг дээрх нэр бүхий албан тушаалтнууд ханцуйн дотроо шийдэж ирснийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх илчилж, олон нийтэд мэдээлж байв. Эндээс л хонгилын эзэн буюу 10 гаруй жил илрэхгүй дуншсан хэрэг илэрлээ гэх зохиолын автор олны өмнө ил болсон юм. Энэ хүн бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж.

ШҮҮГЧ Б.ЦОГТ БОЛОН ШҮҮГЧ Ё.СОЁМБО-ЭРДЭНЭ, Ч.ХОСБАЯР НАРЫН ГУРВАЛ

“Нүүрс” хөтөлбөр болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд ажилласан дээрх гурван шүүгч мөн адил С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралд ч оролцжээ. Энэ санаандгүй дахцал гэж үү???.

Монголд эднээс өөр шүүгч байхгүй гэж үү. Хариултын учиг ганц хүнийг чиглэдэг. Энэ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэрэг болон төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын Дээд шүүхээс эцэслэхэд оролцсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг экс Ц.Элбэгдорж УДШ-ийн шүүгчээр томилжээ. Тэд нэг нутгийнх бөгөөд Д.Эрдэнэбалсүрэнгийн төрсөн ах Д.Чадраабал нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт шагнал хариуцсан даргаар ажиллаж байсан. Энэ талаар Л.Гансүх “ Д.Эрдэнэбалсүрэн бол прокурорт ажиллаж байсан хүн. Гэтэл Улсын Дээд шүүхийн шүүгч болсон. Прокуророос яаж шүүгч болсон юм бол гээд судалж үзтэл, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Тамгын газрын шагнал хариуцсан дарга нь Д.Эрдэнэбалсүрэнгийн ах нь юм байна” гэдгийг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцолж байв.

Ц.Элбэгдорж болон генерал Б.Хурц нарын хонгилын дараагийн хүн нь УДШ-ийн шүүгч Б.Цогт.

Тэрбээр С.Зоригийн хэргийг УДШ-ээс хэлэлцэх үед илтгэгч шүүгчээр оролцсон юм. Түүний гэргий Ж.Жанхор генерал Б.Хурцыг хаана, ямар албан тушаал эрхэлнэ, дагаж очин санхүүг нь барьдаг нэгэн. Жишээлбэл, Б.Хурц генералыг АТГ-ын дэд даргаар томилогдох үед Санхүү хариуцсан даргаар ажиллаж байв. Дараа нь Тагнуулын ерөнхий газрын даргаар очих үед мөн л тагнуулын байгууллагын санхүүг хариуцах болжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удаа дараа мэдэгдэж байсан ч олон нийт нэг их ойшоогүй нь том алдаа болсон юм.

Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Зоригийн хувьд тухайн үеийн Ерөнхийлөгчийн багийн шүүгчээр ажиллаж байлаа. Тэрбээр Ц.Элбэгдоржийг төр барих бүх хугацаанд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр есөн жил ажилласан юм.

Ажлаа өгөхөөсөө өмнө нь Ц.Элбэгдоржид үнэнч гэдгээ баталж, хууль зөрчин байж С.Баярын хэргийг дэнсэлжээ. Хууль зөрчсөн гэж хэлсний учир ном журмаараа Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг С.Зоригийн хэргийг шүүх шүүгчийн бүрэлдэхүүнийг сонгох ёстой байсан юм. Гэтэл Ерөнхий шүүгч Б.Зориг шүүх бүрэлдэхүүнийг өөрөө томилж, тэр бүүхэл хэдэн жил шүүх хуралд оролцоогүй атлаа ганц С.Зориг агсны амь насыг хөнөөсөни хэргийг өөрөө даргалан шүүсэн байдаг. Энэ талаар Ерөнхий сайд асан Алтанхуяг “Дээд шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг нууц шүүх хуралдааныг даргалсан. Өмнөх жилүүдэд ерөнхий шүүгч дөрвөн жилээр томилогддог байсан.

Гэтэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Б.Зоригийг дахин томилуулахын тулд дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дөрвөн жилээр нэг удаа томилох чинь Үндсэн хууль зөрчсөн гээд энэ хүнийг дахиад дөрвөн жилээр томилж байлаа” гэв. Ингэж Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг өөрийн багийн шүүгчидтэй хамт сүүлийн даалгавраа амжилттай гүйцэтгэв.

ГЕНЕРАЛ Б.ХУРЦЫН ДАЛД САНААРХАЛ БУЮУ ТЕГ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ???

ТЕГ болон ЦЕГ хамтарсан ажлын хэсэг С.Зоригийн хэргийг илрүүлсэн болгож, хаасан байдаг. Тухайн үеийн улсын Ерөнхийлөгч болон ТЕГ-ын дарга нар үүнээс өмнө нь олон жилийн уялдаа холбоотой ажиллаж байжээ. Тодруулбал, 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржийг сонгогдоод, ажиллаж байхад Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга хүртлээ дэвшжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийг улс төрд шат ахих бүрд Б.Хурц хууль хяналтын байгууллагыг базаж байлаа.

Тагнуулын 10 сарын курс төгссөн Б.Хурц АТГ-ын  дэд дарга, ТЕГ-ын дарга болтлоо дэвшиж чадсан нь Ц.Элбэгдоржийн гавьяа. Б.Хурц хуулийн байгууллагад үнэнчээр ажиллаж байж авдаг хурандаа цолонд долоохон жилийн дотор хүрсэн юм. Б.Хурцын Ц.Элбэгдоржид барьцаалагдаж, түүний гар, хөл болсон шалтгаан нь 2003 оноос эхтэй. Учир нь 2003 онд ТЕГ-ын ажилтан байхдаа С.Зоригийн хэргийг илрүүлж байгаа царайлж, түүнийг хөнөөсөн хэмээн Д.Энхбат гэдэг хүнийг буруутгаж Франц, Герман зэрэг хоёр улсын хил дамжуулж, эх оронд авчирчээ. Б.Энхбат авчраад олон удаа эрүүдэн шүүсэн талаар түүний өмгөөлөгч Санжаасүрэн хэвлэлээр цацаж байсан.

Мөн Б.Энхбатын хөвгүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар хуулийн байгууллагын даргад захидал бичиж, аавынхаа нэр төрийг сэргээлгэхийг хүссэн байдаг. Тус захидалд “2013 онд бидний аав Д.Энхбатыг Франц Улсаас хүч хэрэглэн хулгайлж, мансууруулах тариа тарьж ухаангүй байдалтайгаар Европын холбооны гурван улсын хилийг хууль бусаар нэвтэрч, Монгол Улсад авчирсан байдаг. Улмаар аавыг маань тусгай байранд эрүүдэн шүүж С.Зориг агсны хэрэгт гүтгэн, хилс хэрэг хүлээлгүүлэн, шан харамжид нь 500 сая төгрөг, гадаад паспорт амлан олон хоногийн турш нууц газарт хорьсон” гэжээ. Д.Энхбат нь эрүүдэн шүүлгүүлж, хэдэн жил шоронд тамлуулж байгаад 2006 онд нас барсан байдаг.

Мөн Д.Энхбатын өмгөөлөгч Санжаасүрэнг улсын нууц задруулсан хэмээн 1.6 жилийн ял оноосноор энэ хэрэг хаагдсан юм.

Д.Энхбатыг С.Зоригийг алсан хэмээн хэлмэгдүүлж, хилс хэрэг хүлээлгэх гэж тамлан зовоож, хил дамнуулан хүн наймаалсан хэрэгт олон улсын шүүхээс Б.Хурцад ял оноосон байдаг. Харин Герман Улсад нэг орчим жил ял эдэлж байсан Б.Хурцыг очиж суллуулсан хүн нь Ц.Элбэгдорж. Олон улсын хоригдол болж ял эдэлж байсан Б.Хурцыг суллуулсан даруйдаа нэг онгоцонд сууж, Монголд ирэнгүүт Ц.Элбэгдорж түүнийг АТГ-ын дэд дарга болгожээ. Энэ цаг үеэс л Ц.Элбэгдорж Б.Хурц гэх хоршил бий болсон аж. Харин үүний дараа түүний АТГ-ын дэд даргын ажлаас чөлөөлөх тушаал гараагүй байхад ТЕГ-ын дарга болгожээ. Энэ талаар Ч.Алтанхуяг “Манай Засгийн газрыг огцорсноос тав хоногийн дараа Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон юм. Уг нь Б.Хурц АТГ-ын орлогчийн ажлаа сайн хийж байсан. Өөрөөр хэлбэл, хэргийг эрүүдэн шүүж, тулган хүлээлгэдэг дээр үеийн аргаар ажиллаж байсан юм” гэжээ.

Б.Хурцыг ТЕГ-ын дарга болсноос хойш буюу 2015 оноос С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажил эрчимтэй явагдсан юм. Ц.Элбэгдорж суудлаасаа буухаас өмнө олны анхаарлын төвд байгаа хэргийг илрүүлсэн болж, зохиомол хэрэг зохиох нь нэр төрийн хэрэг байсан биз ээ. Гэхдээ гурван хүнийг амьдралаар тоглож, Монголын ард түмнийг хуурсан нь арай л харгис биш гэж үү. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Гэрч Д.Булганы мэдүүлгээр хоёр хүн С.Зоригийг алчихаад гарсан гэдэг. Харин манай хууль хяналтынхан дөрөв болгоод шийтгэчихсэн. Гэм зэмгүй иргэдэд хэрэг үүрүүлж, энэ хэргийн талаар 25 жилийн турш хэн ч, юу ч дуугарахгүй болгох гэсэн нь тодорхой.

Хуурамчаар 10 хэрэг хүлээж байсан ялтны үгээр хэргийг шийдсэн” гэв. С.Зоригийн хэрэгт ял сонссон Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тодорхой болж энэ асуудлаар УИХ ажлын хэсэг байгуулан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг шүүхэд шилжсэн ч тийм амархан шийдэгдсэнгүй. Б.Хурцад үүсгэсэн хэргийг 2019 оноос хойш шалгаж эхэлсэн. Гэтэл шүүх хурал удаа дараа хойшилж, тэд цаг хожиж байна.

Үргэлжлэл https://www.24tsag.mn/a/181507 холбоосоор уншина уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (192.82.75.245)
    Олон улсын шүүхэд эд нарыг өгч болдоггүй юм уу ж-нь гагийн шүүхэд. Ийм зартай луйврыг тэнд л шадгавал нэг шалгана даа
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.58)
    Zorigiin daraa ywah hun ni MCS Enkhtuvshin
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Hhh (122.201.22.76)
    24tsag.mn dandaa tulburtei zahialgatai yum bichdin bnlee aragiide songuuli duhuud heden haltar tsaas oloh geed uhen hatan zutgej bgaa bailguidee
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • АРД (202.9.46.2)
    ТЭГЭЭД ГЭМ БУРУУГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЯАГААД ЭРХ ЧӨЛӨӨТӨЙ БОЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ МЭДЭЭЖ БУРУУТАЙ ХҮМҮҮСИЙГ НЬ ХЭНИЙ ЗААВРААР ЯАГААД ИЙМ БОЛСНЫГ НЬ ТОГТООЖ АНХ ИЙМ АЖИЛ СЭДСЭН ХҮМҮҮСИЙГ БАЙЦААЖ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭХ Л ЁСТОЙ Ш ДЭЭ ТЭР ТУШААЛ ЗААВАР ӨГСӨН ХҮМҮҮС НЬ МЭДЭЭЖ ЭРХ ЧӨЛӨӨТӨЙ ЖАРГАЖ Л ЯВАА ХАРИН ГЭМ БУРУУГҮЙ НЬ ХОРИГДОЖ Л БАЙНА ХЭН ТЭДНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ СУЛЛАХ ВЭ? СУЛАЛЛАА ХЭРГИЙГ ЦАГААТАГЛАА ГЭЖ АЛБАН ЁСООР ТӨР ЗАРЛААГҮЙ ШҮҮ.
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Үзэн ядагч (66.181.185.170)
    Энэ муу хүйтэн царайтай садар эмийн салтаанаас унасан бисда надаас түрүүлж үхэх юм бол булшин дээр нь жорлон баринаа .
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • харамсалтай (103.229.120.240)
    ШҮҮХ хөдлөхгүй, гэмгүй хүмүүс тамлагдаж байдаг. ТӨВ аймгийн даварсан шүүгч нар хэргийг зориуд уяж байна. БҮХ шүүгчээ л халж, шинээр шүүгч сонгон шалгаруулах ганц л арга байна. Шударга залууст итгэл үзүүлэх хэрэгтэй. АРД түмэн арай ч хурц, баярцогт нарыг сонгохгүй дээ
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • иргэн (192.82.76.79)
    Одоо тэгээд иймэрхуу хумууст санал огч тэнэгтцгээнэ дээ.
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.58.139.31)
    End jenko zi nar hurtsaar elbeg bolon shuugchiddtei genjin holbootoi
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • АДГИЙН НОХОЙ НОХОЙН Л ҮХЛЭЭР ДУУСДАГ ЮМ ДАА (43.242.243.220)
    ЦАГТАА ЭРХ МЭДЭЛДЭЭ БЯЛУУРЧ ЯВСАН НОХОД НОХОЙН ҮХЛЭЭР ҮХЭХ ЦАГ ОЙРТСООР...
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    ENE ELBEGDORJIIG HURDAN HORIJ HAMSAATNUUDIIG N YALLAACHEEEEE
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    ENE ELBEGDORJIIG HURDAN HORIJ HAMSAATNUUDIIG N YALLAACHEEEEE
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.109.34)
    arail dendyy oor yu gehev yiliin yr bdag gesen itgedeg........
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.46.149)
    Ардчилал дагасан хүн ардчиллын хүн ямар байдгийг мэднээ. Эдгээр хулгайч луйварчдыг төр яаж ч чадахгүй байгааг харахаас зэвүү дургүй хүрч үзэн ядаж байна оо
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (66.181.161.97)
    Одоо Хурц Эрдэнэбат Амгаланбаатар ялтан И нарыг нэг камерт хийчивэл ч сонирхолтой шоу болно
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Хахаха (182.160.39.192)
    Сонгууль уу
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ ЭСКОБАРУ (66.181.188.246)
    УЛС ТӨРД ХОЁР ХҮНИЙ АМЬ ЮУ Ч БИШ ЯМАР 20000-200000-г ХҮН НУХАХ ГЭЖ БГАА БИШ
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • гэрэл (202.131.245.154)
    Энэ хэргийг илрүүлэх нь гол биш хаах нь маш чухал бололтой.Энэ юу хэлж байна гэхээр үйлдсэн захиалсан хүмүүс нь их өндөр эрх мэдэлтэй байна гэсэн үг.
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.55)
    Төр засаг үймж, цаг цөвүүн байх нөхцөлд мөн тэр нөхцөлдө тохирсон зэвүүн хүмүүс дээш цойлон гарч, төрийн толгойг баздаг жамтай ажээ!!! Үлгэрлэвэл: үер болоход голын ус улаанаар эргэлдэн булингартаж, ёроолд нь байсан аль л муу иуухай хог новш усны мандал дээр хөвж гарч ирдэгтэй адил ажгуу!!! Аяндаа усны үер татрахад ус тунгалаг болж, хог новш нь урсан алга болдог билээ!!! Монгол хэмээх их мөрний ус хэдийд тунгалагжин цэвэрших юм бол доо???
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • zochin (64.119.19.128)
    цагийн хэлмэгдүүлэлтийн загалмайлсан эцгээр Ардчилсан намын лидер элбэгдорж тодорч, эрүүдэн шүүлтийн их мастер, бусдын өмч хөрөнгийг дээрэмдэгч хурц гэдэг хүн гардан хэрэгжүүлнэ гэж хэн санахав дээ, үйлийн үрээ эдлэх өдөр ирэх байлгүй дээ
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.190.170)
    Үүнээс нэг зүйл ойлгомжтой.АН ялбал захиалагч ил болох нь.Үүнээс бүлэг хүмүүс их айж бн.Тэд 22 жил будлиантуулж чадсан.Одоо үнэмших эрүүл ухаантай хүн цөөхөн
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    ЭНХБАТЫГ ФРАНЦААС АВЧРУУЛЖ ЯЛЛАСАН ХҮН НЬ ТЕР ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯР ШҮҮДЭЭ .ҮҮНД ЭЛБЭГДОРЖ ЯМАР ХАМААТАЙ БАЙНАА. ЭНХБАЯР Л ХУРЦ АД ТУШААЛ ӨГЧ АВЧРУУЛСАН ЭНХБАТЫГ ТАМЛАН ЗОВООЖ АЛСАН .УЛААНЦАЙМ ХАРЫГ ЦАГААН БОЛГОХ ЯМАР ЗОРИЛГОТОЙ БИЧЭЭС ВЭ. БОДИТ ҮНЭНИЙГ БОДИТОЙГГООР ХЭЛЭХИЙЙН ОРОНД ИНГЭЖ УЛААН ЦАЙМ ГУЙВУУЛАХ ХЭНД АШИГТАЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛНА
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
    • Энхбаяр тамлан эрүүдэн шүүсэн хэрэг үү?
      2020 оны 05 сарын 01
  • зочин (64.119.19.176)
    Хурц АН-аас нэр дэвшинэ гэсэн үү. Тэгвэл ч АН дуусчээ.
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • иргэн (202.179.25.133)
    Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг одоо болтол суллуулахгүй байгаад хэн нөлөөлөөд байгаа бол. Логик дүгнэлт гаргахад Элбэгдоржийн эхний захиалга нь Д.Энхбат байж, төлөвлөгөө нурсан тул дараагийн золиосыг сонгож. Аль алины гүйцэтгэгч нь Б.Хурц юм байжээ. Үр дүнгийг нь харах л үлдлээ.
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2 цаг 27 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2 цаг 30 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2 цаг 33 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    4 цаг 47 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 9 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    6 цаг 11 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    6 цаг 45 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    6 цаг 50 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    6 цаг 54 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 4 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    7 цаг 33 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    7 цаг 39 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    7 цаг 49 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    7 цаг 51 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    8 цаг 38 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    9 цаг 22 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    9 цаг 22 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 2 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 3 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    10 цаг 17 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК