зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж, Б.Хурц нар юу хийчих вэ?

2020-5-02
0
ЖИРГЭХ

Өмнөх нь https://www.24tsag.mn/a/181485 холбоосоор үзнэ үү.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр үоу хийж ирсэн улстөрчдийн өнгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд найман жил тухалсан Ц.Элбэгдэрж гэдэг хүн. Төрийн эрхийг найман жил атгахдаа сонгууль бүрийн өмнө, эсвэл асуудал сөхөгдөх бүрт "Хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсэг хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Намайг Ерөнхийлөгч болсноос хойш миний ширээн дээр өдөр бүр анхаарлын төвд байдаг асуудал бол энэ. Талийгаачийг хэн алж, тухайн үед юу болсон бэ гэдгийг ард түмэн мэдэх хэрэгтэй. Хэргийг илрүүлж буй хууль хяналтын байгууллагынханд Монголын ард түмэн талархаж явах ёстой. Хэрэг илрүүлэлт нэлээн ахицтай яваа гэдгийг хэлмээр байна" гэж олонтаа мэдэгдэж байв. Ардчилсан хөдөлгөөний манлайлагч түүнийг төрийн эрхээс буухаас ердөө жил хүрэхгүйн өмнө "Санжаасүрэнгийн Зориг агсныг хөнөөсөн хэрэг 17 жилийн дараа илэрлээ” гэсэн мэдээлэл тарж, үүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэрбээр өөрөө баталгаажуулсан юм. Энэ хүн процесс нийгмийн анхаарлыг эрхгүй татаж,  "Үнэн гэж үү" гэсэн эргэлзээг төрүүлсэн. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хэргийн "эзэд" гэгчдийг барьж хориод хэргийг шүүхээс шийдвэрлэсэн нь тавилттай жүжиг гэдгийг батлах мэт.

Хэргийг нэхэн сануулбал, 2015 оны наймдугаар сарын 31-нд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Эрдэнэт хотоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын дайчлан баривчилж, төд удалгүй 2016 оны арванхоёрдугаар сарын 3-нд тэднийг яллах анхан шатны шүүх хурал болсон. Шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүх насаар нь хорих ялаар шийтгэв. Давж заалдах шүүх хурал 2017 оны гуравдугаар сарын 14-нд болж анхан шатны шүүхээс ногдуулсан ялын хэвээр үлдээсэн билээ. Дайчлан баривчилгаа болоод шүүн таслах ажиллагаа хэдхэн сарын дотор болж, гэв гэнэтхэн л хэргийн эзэд хорих анги руу ачигдсан.

17 жилийн өмнө өвс хадахаар явсан гэх залуу, тогооч бүсгүй, насанд хүрээгүй хөвгүүн гурав Улаанбаатар хотод ирээд, УИХ гишүүн, дэд бүтцийн сайд С.Зоригийг хөнөөсөн гэх шүүх хурлын шийдвэрийг олон нийт цочирдон хүлээн авсан билээ. Зарим нь эргэлзэж, нийгэм даяараа шууьж байлаа. Энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хэргийн хэрэгтнийг баталсан шигээ дахин нэг гэнэтийн бэлэг барив. 2017 оны гуравдугаар сарын 21-нд МҮОНТ-ээр хэрэгт хяналт тавьж байсан прокурор н.Сандагсүрэн ярилцлага өгч, Ерөнхийлөгчийн зарлигаар С.Зоригийн хэргийн зарим баримтыг ил болгож байгаа тухайгаа ярьсан юм.

Ингэхдээ хэргийн баримтаас хэсэгчлэн тасадсан бичлэгүүдийг үзүүлж, 17 жил хэрэг илрэхийг хүлээсэн монголчууд ч хууль хяналтын байгуулагынхаа сайшаав. Үүний дараа Улсын дээд шүүхийн хурал шуурхай болж хэрэгтнүүдэд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Монгол Улсын гурван шатны шүүхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг 20-24 жилийн хорих ял оноосон байдаг. Гэхдээ энд тодорхой бус зүйл олон байснаас гадна хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэг задарч, тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нарт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь эргэлзээг улам лавшруулж, эрлийг дахин эхлүүлээд байна. Эргэлзээ төрүүлсэн сэжүүрүүдийг эхнээс нь хүргэе.

СЭЖҮҮР-1

Хүн амины хэргээр чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар “Би С.Зоригийг хамар хашааны хоёр найзтайгаа нийлж алсан юм аа” гэсэн мессэжнээс энэ хэрэг илэрсэн байдаг. Ийм утга бүхий мессэжийг удаа дараа явуулахаас эхлээд заналхийлж дарамталдаг байсан эгж байгаа юм. Ялтан Ц.Амгаланбаатарын адармаатай мессэжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж олон нийтэд анх дэлгэж байлаа. Тэрбээр “Хэдийгээр би сайдын ажлаа өгчихсөн байсан ч хуулийнхан надад итгэдэг итгэл гэж юм бий. Тэд над руу тал талаас ярьсан юм. Юмыг хэтрүүлнэ гэхэд ингэж болох уу гэх асуудлыг тавьсан. Шоронгоос бичсэн гэх мессэжийг Ц.Амгаланбаатар бичээгүй. Тэр мессэж бичих чадвартай хүн биш. Тагнуулынхан Б.Содномдаржаад 200, Т.Чимгээд 30 гаруй мессэжийг өөрсдөө зохиож бичсэн. Тэр мессэжүүд дотор “Хэргээ хүлээ” гээд тулгачихсан байсан. Хамгийн сонирхолтой нь, бүтэн хоёр жил шахам мөрдчихөөд мессэж бичсэн утаснуудыг нь хурааж аваад, нуучихсан” гэёэн юм.

Эндээс нэг зүйл анзаарсан байх. Учир юу гэвээс, онц дэглэмтэй хорих ангийн хоригдол шорон дотроос гар утас ашиглаж, бусад руу мессэж бичнэ боломж хязгаарлагдмал. Хуульд хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж явуулж, мөн утсаар ярих эрхтэй гэж заасан байдаг. Хуулиар 60 хоногт нэг удаа хэрэглэдэг утсыг Ц.Амгаланбаатар хоёр жилийн турш өдөр бүр ашигласан болж таарч байгаа юм. Ингэж хууль зөрчих эрхийг Ц.Амгаланбаатартад хэн олгов. Мэдээж хууль сахиулагчид олгож, түүний өмнөөс мессэж бичсэн байжээ. Эндээс хэргийн гол сэжүүр болох мессэж хуурамч, зохиомол болох нь илрээд байна.

СЭЖҮҮР-2

17 жилийн дараа эзэн холбогдогчид нь илэрч, ял хүлээсэн хэргийн дараахан УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль болж Засаг, төр солигдов. Үүнтэй зэрэгцэн С.Зоригийн хэргийн илрүүлэлт зохиомол болохыг шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдэж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд 27 минутын турш эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ гишүүн болон сэтгүүлчдэд үзүүлсэн нь шуугиан тарьсан. Тухайн бичлэгт Ц.Амгаланбаатарыг Т.Чимгээгийн камерт зориуд оруулж, түүнийг сүрдүүлж байгаа нь бичигдэж үлдсэн юм.

Гэхдээ энэ нь зөвхөн бичлэгийн нэгхэн хэсэг бөгөөд Т.Чимгээг онц хэрцгийгээр зодож, дарамталсан бичлэгийг үзүүлээгүй юм. Харин Т.Чимгээ хүчирхийлэл, сүрдүүлэгт хэд хэдэн удаа өртсөн хэргээ огт хүлээгээгүй юм. Энэ тухай хууль хяналтынхан  нуусан аж. Энэ талаар түүний  өмгөөлөгч С.Оюунцэцэг “Т.Чимгээ хэрэг хүлээсэн ганц ч мэдүүлэг өгөөгүй. Тэрбээр “Би ямар ч гэм буруугүй хэрнээ энд байгаа. Шүүхээр үнэн зөв нь олдох байх” гэж байсан. Гэтэл шүүхээс зөвхөн Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт тулгуурлаж, ял оноосон” гэсэн юм.

СЭЖҮҮР-3

1998 оны аравдугаар сард болсон С.Зоригийн хэргийн цорын ганц гэрч нь түүний эхнэр Д.Булган. Тэрбээр “Алуурчид нэгнийгээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан” хэмээн ам зураг гаргуулж байлаа. Түүний хэлсэн ам зургаар алуурчдын эрэгтэй нь эмэгтэйгээсээ жижигхэн биетэй байсан юм. Гэтэл 2015 онд хуулийн байгууллага энэ хэргийг илрүүлэхдээ өөр нэг ам зургийг гаргаж ирсэн байдаг. Энэ нь тухайн үеийн буюу 1998 оны ам зургаас асар ялгаатай байсан. Мөн 1998 оны ам зургийг дарж, 2015 онд гаргасан ам зургийг шүүх хурал дээр гаргаж ирэн, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай таарч байна хэмээн нотлох баримт болгожээ. Гэтэл тухайн ам зураг нь Т.Чимгээгээс 20 см намхан байжээ. Энэ нь С.Зориг агсны хэрэгт холбогдсон сэжигтнүүдэд зориудаар хэрэг хүлээлгэхээр ам зураг тааруулсныг баталж байгаа юм.

СЭЖҮҮР-4

Гэрч Д.Булганы хэлж мэдүүлсийн дагуу гэмт хэрэгтнүүдийг 17 жил хайсан. Гэвч гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, яллахдаа Д.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Учир нь, түүнээс гурван удаа мэдүүлэг авахад тэрбээр “С.Зоригийг алсан алуурчид Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар биш” гэж мэдүүлжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Д.Булган арван сар хоригдохдоо гуравхан удаа мэдүүлэг өгсөн. Ингэхдээ эд нар чинь хүн алсан хүмүүс биш ээ. Тэднийг нүүрэлдүүлэхэд адилхан биш гэдэг хариулт өгсөн. Тэгээд Д.Булганыг суллаж,шүүх хуралд оролцуулаагүй. Д.Булганы дээр үед ярьсан ам зургаар дээрх хүмүүсийг шийтгэсэн. Харин Д.Булганы шүүх хуралд оролцуулаагүй гол шалтгаан түүнийг тус биш, ус болно гэж үзсэн.

Энэ нь хэрэг хүчээр шийдсэний шинж” гэв. Ийм олон эргэлзээн дунд Монголын шүүх хэрэгтнүүдэд ял оноосон юм. Харин үүний дараа Ц.Амгаланбаатар Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг гүтгэснээ хүлээж, өргөдөл бичсэн байдаг. Тэрбээр өргөдөлдөө “Надад мессэж бичих чадвар байхгүй бөгөөд яаж бичих талаар наад зааж өгсөн. Тагнуулын ажилтнууд мессэж бичдэг байсан. Хэн, ямар мессэж бичдэг байсныг би мэдээгүй. Энэ гэмгүй хоёр хүнийг хэлмэгдүүлчихлээ. Надад энэ хэргийг хийх юм бол 500 сая төгрөг өгч, гадаадад гаргана гэж амласан” хэмээжээ.
Гэтэл одоог хүртэл Монгол Улсын хууль хяналтын байгуулдага энэ өргөдлийн мөрөөр ажиллаагүй юм. Харин энэ хэргийг илрүүлсэн болж жүжиглэх захиалагч нь хэн бэ гэдэг асуудал үүснэ. Одоогийн байдлаар энэ хэргийн захиалсан хүн тодорхойгүй ч захиалга үйлдсэн хүмүүс нь тодорхой байгаа юм. Тодруулбал, тухайн үеийн хууль хяналтын байгууллагыг удирдаж байсан толгойлогчид аж. Нэгдүгээр хүний захиалга авсан хоёрдугаар хүн бол тухайн үеийн ТЕГ дарга Б.Хурц, ЦЕГ-ын дарга Р.Чингис, Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нар юм. Эд бол С.Зоригийн хэрэг зохиол гэдгийг баталсан зохиолоор амьдралд бодитой болгож, гардан хэрэгжүүлэгчид.

Тус хэргийг хүчээр шийдүүлсэн тухайн хүмүүс бүгд дороо багтай. Жишээлбэл, Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн орлогч нь Г.Эрдэнэбат. Тэрбээр тухайн үед С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг ахалж байсан юм. Харин Улсын дээд шүүхийн илтгэгч шүүгч оролцож байсан Б.Цогт, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нар өөрийн схемчилсэн багаар С.Зоригийн хэргийг шүүсэн. Гэхдээ тэд зөвхөн С.Зоригийн хэргийг шийдээд зогсоогүй Монголд онц ноцтой гэж хэлэгдэх улс төрийн сэдэлтэй хэргүүдийг яг л тэр бүрэлдэхүүнээрээ шийдэж байсан юм. Тухайлбал, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэг, мөн нүүрс хөтөлбар зэрэг олны анхаарлын төвд байсан хэргүүдийг өөрийн багаар шийдвэрлэсэн юм.

Энэ хүмүүсийг шударга бусын хонгил гэж олон нийт мэдэх болсон. С.Зоригийн зохиомол хэргийг ахалсан эдгээр хүн одоог хүртэл Монгол Улсын хууль хяналтын байгууллагад үүрлэж байгаа. Харин одоо зохиомол хэргийг гүйцэтгэсэн амь бөхтөй этгээдүүдэд хэн захиалга өгсөн гэдэгтэй танилцах цаг болжээ

Хэргийн учиг ийн хөвөрсөөр өнөөдөртэй золгоод байна. Хэргийн буруутан илэрсэн гэх. Гэвч энэ бүх ээдрээний захиалагч хэн бэ гэдэг асуудлыг илчилж өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч асан Б.Элбэгдорж, генерал Б.Хурц нар юу хийчих вээ гэж асуусан юм. Тэд эрх мэдэл, албан тушаалын төлөө шударга бусын хонгил гээчийг бий болгож, араасаа ийм олон хүнийг чирэх хэрэг байсан гэж үү.

Улс төрд мөнхийн найз гэж байдаггүй гэдэг үг бий. Үүн шиг Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын зам мөр хэзээ нэг өдөр салж таарна. Тэр үед хэргийн гол учиг тайлагдаж тайзнаа ил болох нь лавтай биз ээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
А.Ариунзаяа: Манайх шиг мөнгөний бодлогыг УИХ-аараа хэлэлцэж, баталдаг улс бараг л байхгүй дээ
Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (45)

  • зочин (103.26.194.1)
    Цорын ганц гэрч нь энэ хүмүүс бишээ гээд байхад нэгийг бодож болноо доо. Энэ хэдэн хүнийг хэлмэгдүүлж байгааг хууль зүйн сайд нь удаа дараа мэдэгдэж байсан шүү дээ. Хэргийг илрүүлэх магадлал эхний хэдэн жилд өндөр байсан нь мэдээж. Гэтэл үүнд саад болж байсан албан тушаалтан бусад эрх мэдэлтнүүдийн сэжигтэй үйлдлүүд баримттайгаар байж байдаг. Зоригийн ар гэрийнхэн ч хамгийн үнэн байх магадлалтай зүйлсийг ярисаар ирсэн билээ.
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (103.26.194.1)
    Цорын ганц гэрч нь энэ хүмүүс бишээ гээд байхад нэгийг бодож болноо доо. Энэ хэдэн хүнийг хэлмэгдүүлж байгааг хууль зүйн сайд нь удаа дараа мэдэгдэж байсан шүү дээ. Хэргийг илрүүлэх магадлал эхний хэдэн жилд өндөр байсан нь мэдээж. Гэтэл үүнд саад болж байсан албан тушаалтан бусад эрх мэдэлтнүүдийн сэжигтэй үйлдлүүд баримттайгаар байж байдаг. Зоригийн ар гэрийнхэн ч хамгийн үнэн байх магадлалтай зүйлсийг ярисаар ирсэн билээ.
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • Huzuugui (103.229.120.149)
    Hiisen hergee edleh rsag ni ireh bhaa. Hen gedgiig ni bugd l medej bgaa
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • Unshigch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Unshigch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno. Alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno doo omhii aluurchin elbegdorj Aluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchnaas avah bolno Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch aluurchin Hurts aluurchin elbegdorjtoigoo niileed shorondoo yalaa edel. Aluurchin elbegdorj ba tyynii baasaar hoollogch barilgachin-aluurchin hurts
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
    • ЗОЧИН
      Энэ хэрэгт маш олон хүн байдаг гэсэн үнэн юмуу? жишээ нь Наранцацралт, Жасрай гуай, Жанцан гуай, О.Энхсайхан, Сүхбаатар, Амараа, Энэбиш гуай гэх мэт бусад нь санаанд орж ирэхгүй байна. Энэ үнэн юм болов уу? гэвч танил биш хүмүүсийг нь мэдэхгүй л байна л даа.Худлаа үнэн нь одоо л харагдах гээд байна. Монголд үнэн юм гэж байна уу? тийм болохоор ард түмнийг муу сайн гэж бүү ярь ямар ч үлгэр дуриалал загвар алга байхгүй байна.
      2020 оны 05 сарын 03
  • Иргэн (66.181.161.53)
    Одоо тэгээд гол нь захиалсан зохион байгуулсан санхуужуулсэн хамжсан хатгасан ятгасан нуун дарагдуулсан хумуусийг олох шинж байна уу
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.176.72)
    ЭНЭ -2 ИЙН ЗОХИОЛ БҮҮР УТГАА АЛДСАН Л ДАА ТЭР НЬ НАЙРУУЛАГА ДЭС ДАРААЛАЛАА АЛДААД ДҮРҮҮД НЬ ГОЛОГДООД ХЭН Ч ТООЖ ҮЗЭХЭЭРГҮЙ
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.33.221)
    Элбэгдорж Хурц нарыг шоронд хийж байж эх орон маань ЦЭВЭРШИНЭ
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.122.49)
    Элбэг зоригийг алуулах ямар ч шалтгаан байхгүй.2уулаа нэг танхимд сайд байгаад огцорчихсон байсан.Ахин ерөнхий сайд болох боломж Элбэгдоржид байхгүй.Зориг ерөнхий сайд болох сонирхолгүй гэж ярьж байсан.Их хурлын дарга болох хүсэлтэй байсан гэсэн.Багабанди ерөнхийлөгч яагаад ерөнхий сайдад нэр дэвшигчдээс Эрдэнэт үйлдвэрийн захиралын тухай асуугаад байсан юм бол.
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.20.27)
    элбэгдорж ерөнхийлөгч болохоосоо өмнө энэ бүлэглэлийн эх суурийг тавьж ерөнхийлөгч болонгуутаа эднийг эрх мэдэлд тавьж хуулийн байгууллагыг тэр чигт нь нурааж өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллуулсан хэзээ нэг цагт хийсэн хэргээ илрэх бий гэсэндээ цаазын ялыг устгасан
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
    • irgen
      yag tegsen baina
      2020 оны 05 сарын 03
  • Зочин (202.126.88.186)
    Битгий солиорцгоо Зоригын хэрэг 3 шатны шуухээр батлагдсан Новшын алуурчдад. егсен ял бол зев МАНгарууд хол очиж хуц Элбэгээ мандтугай
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
    • Иргэн
      Одоо тэгээд гол нь захиалсан зохион байгуулсан санхуужуулсэн хамжсан хатгасан ятгасан хумуусийг олох шинж байна уу
      2020 оны 05 сарын 03
    • Иргэн
      Одоо тэгээд гол нь захиалсан зохион байгуулсан санхуужуулсэн хамжсан хатгасан ятгасан нуун дарагдуулсан хумуусийг олох шинж байна уу
      2020 оны 05 сарын 03
    • ЭЛБЭГДОРЖ ЭСКОБАРУ
      ЧИ БОЛ ХОШГИРДОГ ХҮН ТАРВАГА БНА.
      2020 оны 05 сарын 03
  • Зочин (202.9.46.141)
    Элбэгдорж өөрөө нухах ажлыг зохион байгуулсан байх оо
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.75)
    el tod baigaa xeregiig ilchilj gargaj irex sonirxolgvi baij yarixaas tsaashgvi xaa baina xorino barina shalgana geed ; baisan tag chig
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.75)
    xeden say jiwaa yariad ch nemer alga xen ch arga xemjee awch diildegvi aigaad
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.75)
    sejvvr baisaar baixad yamarch arga xemjee awsangvi 22 jil yawlaa diilexgvi ym bol odoo xooson yaridagaa bolichmoor ymaa
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.46.141)
    Харахад нүдэнд нэг л хүйтэн царайтай чухам алаа хаячмаар хүүрнүүд
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • харамсалтай (103.229.120.240)
    АРДЧИЛАЛын нэрээр луйварчид сүйтгэж байНА ДАА. ХАМГИЙН гол нь хуулийнхан АВЛИГАД идэгдэж дампуурсан.
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.46.141)
    КККККК ЮУН ХҮНЭЭ АМЬДРАЛ УЛСАА САМАРААД ОДАА АРЬС ШИРАА НЬ ХАА ӨГӨХ НООЛУУРАА НЬ ЯАЖ ӨГӨХАА Ч МЭДАХАА БАЙЛЭЭ. ХУУЧНАА НӨГАА ОЛАНА АРЬС ШИР НООС НООЛУУРЫ НЬ ҮЙЛДВЭРҮҮД АА УСТГААД УРАГШ ХАМАГ ЮМ АА ЗӨӨГААД ГАДНЫ УЛСЫГ КӨГЖҮҮЛСЭНЭ ОДАА ХАЛДВАРТАЙ ӨВЧНАА УЛМААС КААГДААД ЯАХАА МЭДАХГҮЙ КЭДЭН МАЛЧЭД НЬ СУУЖ БАЙНЭЭ. МАЛЧИД ТӨДИЙГҮЙЭЭ ӨШАА ОЛАНЬ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫГ ЭЛБЭКДУРЖ КҮҮР БАЛАЛСАНА ШҮҮ АРД ТҮМНАА АМЬДРАЛЫН АЛУУРЧИНЬ КҮҮРИЙГ ОДААХАН АЛ
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    elbegdorj
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.46.173)
    Хараал идсэн ардчиллын муусайн күүрнүүдийг дээ. Өөрөө сайхан амьдрахын тулд хүний амь амьдралаар тоголсон муу хувхай тарвагыг насаар нь шоронд хориод ар гэрийг нь нутаг зааж суулга
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • E (66.181.187.115)
    Ed nar iim nugelt heregee jiriin yadarsan humuust uuruuled ard tumniig doromjlood yaj chadaj bnaa uhliin muuhaigaar uheh bhaa hariu zaaval garna da yana da ene humuus
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    UCHUUHEN TENEG AMITAD GEDEGIIGEE ENE HULGAICHUUD ODOO OILGOJ BAIGAA BOLUU HEDEN JIL BAIGAA ALBAN TUSHAALAA TURUHDUU BAISAN YUM SHIGEER ANDUURAAD GUIEEEE MUN IH NUGEL HIISEN DEE ODOO NUGEL N NUDEER N GARCH HALUUN TAMIIN YOROOLD HATAJ UHENE DEEE
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.26.3)
    olon tumen ali ert oilgoson bhaa.barag todorhoi yum bish uu
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • ард (202.9.46.113)
    өөрсдийгөө хаан мэтээр их л даварсан даа, энэ хорвоод хийсэн бүхэн хариу үйлдэлтэй байдаг байгалийн хуулийг хэнч зөрчиж чадахгүй, хэрэг буруу хэрэг хийсэн хэзээ нэгэн цагт хариу нь гарч тааран өөрөтөн биш юм аа гэхэд хойч үед хэд дахин давсан зовлон ирдэг хуультай
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • ТТ (202.9.40.92)
    ХУДАЛАА ШАА МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ НОВШОО
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (64.119.18.249)
    янз бүрийн тархи угаасан юм захиалгаар бичихээ болио. олны дургүйг хүргэж бгаад.барьж хорьдог гэдгийг мэднээ. гэхдээ 37 он биш шүү МАН хан. Хүрэлсүх ээ
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (31.165.215.200)
    Hoeulaa hachin muuhai hog novshiin zaraitai
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (31.165.215.200)
    Mongolin Tor shudarga, mongoliin huuliinhan shudarga baisan bol ali hediin asuudal shiidegdeh baisan…..ene hergiig shyysen byh hymyys buruutai…bygd huivaldagchid
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (31.165.215.200)
    Mongolin Tor shudarga, mongoliin huuliinhan shudarga baisan bol ali hediin asuudal shiidegdeh baisan…..ene hergiig shyysen byh hymyys buruutai…bygd huivaldagchid
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (31.165.215.200)
    Mongolin Tor shudarga, mongoliin huuliinhan shudarga baisan bol ali hediin asuudal shiidegdeh baisan…..ene hergiig shyysen byh hymyys buruutai…bygd huivaldagchid
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (103.212.116.118)
    Нээрээ бас маш их магадлалтай асуудал байнаа?! тэгээд яриад суугаад байхаар ажилдаа ороод нэг тийш нь болгоочдээ?!
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.24.246)
    Энэ ЭлбэгХурцуудыг шоронд нь хатаачихаач Женко. Монголын нийгэм улс төр цэвэрлэгдэх гээд байна. Дараа нь тэр Эрдэнэ, Энк60лдыг шаах хэрэгтэй. Тэгээд эцэст нь чамайг бас шаахийм байгаам ард түмэн чинь. Бүгд иргэдийнхээ өмнө гэмтэй нүгэлтэй хүмүүс.
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
    • 24tsag.mn
      Ene humuusiig shorond oronguut chinii bolon bidnii amidral saijirchikaad bna uu bitgii ingej ulgert itgej bai
      2020 оны 05 сарын 02
    • иргэн
      Энд М.Энхболд ямар хамаатай юм?! Харин ерөнхийлөгчид ч бас сонин зан байна шүү?!
      2020 оны 05 сарын 02
  • Hurtc (66.181.161.31)
    Ebi maani eldeb sedbeer ih bichix bolj
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • zochin (202.9.46.6)
    Khun davrakhaaraa yamar aimhigt araatan boldgiig l ene 2 khun batalsan.
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.71.206)
    TARVAGADORJ HURTSHUTGA 2 BARIGDANA DA
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.24.1)
    баригдана даа баригдана Илжигдорж оо
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Irgen (70.181.127.87)
    Shyyhed onc baidal togtooj elbegdorj metiin hergiig hurdan shyyh heregtei
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
    • нохой
      Элбэгдорж дэндүү даварч байсан нь илт байдаг. Тэрээр С.Зоригийн хэрэгтэй ихэд холбогдсон, цэргийн албаны үнэр ч үгүй Хурцад бригадын генерал цолыг алгасан байж хошууч генерал цол олгож, айснаасаа болж АТГ-н даргын албанаасаа зугатаж гарсан Ганболд гэгчид мөн генерал цол олгож батлан хамгаалах албанд өндөр албанд томилсон зэрэг нь тун сэжигтэй...
      2020 оны 05 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
    16 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
    20 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ
    31 мин
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
    38 мин
  • А.Ариунзаяа: Манайх шиг мөнгөний бодлогыг УИХ-аараа хэлэлцэж, баталдаг улс бараг л байхгүй дээ
    47 мин
  • Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ
    1 цаг 6 мин
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
    1 цаг 18 мин
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
    1 цаг 43 мин
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    2 цаг 34 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    2 цаг 42 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2 цаг 45 мин
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
    3 цаг 30 мин
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    4 цаг 5 мин
  • Нийслэлд 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөжээ
    4 цаг 14 мин
  • “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
    4 цаг 51 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    5 цаг 3 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    5 цаг 16 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    5 цаг 25 мин
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    5 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
    6 цаг 17 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК