Энэ сарын 2-ноос эхлэн шаардлага хангасан шөнийн цэнгээний газар, караокены үйл ажиллагааг нээх шийдвэр гаргаад байсан. Гэвч зарим шөнийн цэнгээний газрууд иргэдийг олноор цугларуулж, хорио цээрийн дэглэмийг зөрчсөн учир нэг бүхий хоёр шөниийн цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд байсан. Тэгвэл Нийслэлийн онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар шөнийн цэнгээний газар, караокены үйл ажиллагааг хязгаарлалаа.
Энэ талаар хотын дарга С.Амарсайхан "Коронавирусний халдварын нөхцөл байдал намжих эсэхийг харж байж шөнийн цэнгээний газар, караокег нээх асуудлыг ярих хэрэгтэй учраас үйл ажиллагааг нь хааж байна. Уг нь нэг ч гэсэн ААН үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нэг ч гэсэн хүн ажилдаа орж өрх гэрээ тэжээхэд дэм өгөг гэж ЭМЯ-ны зөвлөмжийг мөрдөж ажиллаарай гэдгийг анхааруулж үйл ажиллагаа нээх захирамж гаргасан.
Харамсалтай нь, тэд үүргээ ухамсарлаж, зөвлөмж дагаж мөрдсөнгүй. Өмнө нь фитнес, халуун ус, амралтын газруудын нээсэн.
Сургалтын төвүүдийг нээх, хаах саналаа УОК-т хүргүүлсэн байгаа. Ресторан 22.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна" гэлээ.
Сэтгэгдэл (10)