УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, зарим асуудлыг хэлэлцсэн талаар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар мэдээлэл хийх үеэрээ Засгийн газар яаралтай бүрэлдэхүүнээ өөрчлөх ёстой гэдгийг онцоллоо. Энэ талаар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Засгийн газрын тухай, шүүхийн тухай, УИХ-ын, дэгийн тухай хуулиуд гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хуулийн төслүүд чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн. УИХ-ын тухай хуульд гишүүнийг тойргийнх нь сонгогчдын саналаар татах санал оруулсан харамсалтай нь унагаасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих эхэлснээс Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болж, бүрэлдэхүүнээ өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн. эЭнэ талаар бид удаа дараа хэлсээр ирсэн. Шинэ Үндсэн хуульд дөрвөн гишүүдээс бусад нь давхар дээлгүй байна гэж заасан. Үүнийг дагаж мөрдөх ёстой.
Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдөр бүрэлдэхүүнээ өөрчлөх хэрэгтэй. Хэрэв өөрчлөхгүй бол энэ Засгийн газар чадамжгүй болно гэсэн үг.
Тариалалт оройтож, хаврын тариалалтын асуудлаар АН-ын зөвлөл байр сууриа илэрхийлсэн. Гэтэл үрийн буудай 10 мянган тонноор дутагдаж, 100 мянган га талбайгаар бага тариалалт хийх нөхцөл байдал үүссэн. Үүнийг Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Засгийн газраас нүүрсний экспортын орлого нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Нүүрсний экспортын орлого нэмэгдэхгүй хэвээр байна. Зөвхөн 1-3 сард зарлага, санхүүжилт нэг их наяд төгрөгөөр танагдсан. Ноолуурын 300 мянга, тариаланчдад өгөх 150 тэрбум, ноолуурын 20 мянга гээд эх үүсвэр тодорхойгүй байна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Шинэ Үндсэн хууль хэрэгжихтэй холбоотойгоор хэрэгжих нэг чухал хууль бол Шүүхийн багц хууль. Шүүх хараат бус байлгахын тулд шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо шударга байх ёстой. Гэтэл хуулийн өөрчлөлтөөр шинэ хонгил гэмт хэргээ нуун далдлах гэж оролдож байна. Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс 6-ны хооронд 200 орчим тонн ачаа оруулж ирсэн. Гэтэл хуулийн байгууллага ажиллахгүй байна, шалгахгүй байна. Хэний эрх ашиг вэ?" гэв.
Сэтгэгдэл (2)