Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, шат шатны алба хаагчдын ажил үүргийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, цаг алдалгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын уялдаа холбоонд доголдол гаргахгүй байх үүднээс зарим алба хаагчтай хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж буйгаа хотын захирагч С.Амарсайхан мэдэгдлээ.
Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчааг ажлын уялдаа холбоог хангаж ажиллаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байна. Тиймээс дараа дараагийн шатанд ажлын уялдаа холбоог хангаж, иргэдийн гомдол саналыг авч хэлэлцэж байхыг анхааруулж байна " гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (4)