УОК-ын өнөөдөрийн хуралдаанаар Засгийн газрын 139 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргалаа. Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэх юм байна.
Нийт 1088 сургалт төв бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээрийг үндэслэн ажлын байр хадгалах болон эдийн засгийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээнэ.
Одоогоор анхан шатны ур чадвар олгох сургалтын 414, гадаад хэлний сургалтын төв 255 байна. Мөн жолоо болон мэргэшсэн жолоооны 419 сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг аж.