Засгийн газрын ээлжит хурал 08.00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэх дотор эхний ээлжинд сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлав.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн сургалтын 1088 төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээх юм. Сургалтын төвүүдэд 16-аас дээш насны иргэд сургалтад хамрагдах боломжтой..
Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав. Ингэхдээ нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.