Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр хүнсний ногоо үйлдвэрлэлийг дэмжих, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, ногоочдын чадавх, орлогын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зорилго бүхий нийт 42 сая ам.долларын санхүүжилттэй төслийн зээл болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нар хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав. Тус гарын үсэг зурах ёслолд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон яамдын төлөөлөгч нар оролцлоо.