Чингэлтэй дүүргийн иргэн н.Амгаланбаатар МАН-ын санхүүжилтийг шалгуулах талаар АТГ-д хандлаа.
Тэрбээр “МАН-ын судалгааны санхүүжилтийн талаар АТГ-аар шалгуулах гэж байна. Тодруулбал, МАН нэр дэвшигчдээс судалгааны санхүүжилт 50 сая төгрөг буюу нийт 15 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-ын 60 тэрбумын гэх хэрэг олон нийтэд илчлэгдсэн.
Төрийн албан тушаалыг наймаалцсан аудио бичлэг сонгуулийн сурталчилгааны үеэр дэлгэгдсэн. Тухайн үеийн МАН-ын удирдлагууд, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаалтнууд бүгд эсэргүүцэж байсан боловч үнэн мөн нь тогтоогдож, нэр бүхий тодорхой хүмүүс хариуцлага хүлээсэн байдаг. УИХ-ын 2000 оны сонгуулийн өмнө судалгааны ажлаа хийх гэж байна нэрээр 50 сая төгрөг хураасан асуудал ил болсныг та бүхэн мэдэж байгаа. Өмнөх алдаагаа давтаж байгаа юм биш байгаа гэсэн эргэлзээ төрж байгаа учраас иргэний эрхийнхээ дагуу АТГ-д хандаж байна” гэсэн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (3)