Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Автозамын түгжрэлийг бууруулахад Францаас 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл олгоно

2020-5-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Санхүүгийн хэлэлцээрийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтойгоо мэдэгдсэн. Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь. 

Эхнийх чиглэл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, гурван зогсоолтой шугам бөгөөд өртөг нь 35.4 сая евро. Мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий гурван зогсоолтой шугам барихаар төлөвлөсөн бөгөөд тус хоёр дахь шугамын холбогдох тооцоолол бүрэн хараахан дуусаагүй, төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах аж. Нийт өртөг 25.3 сая евро байхаар төлөвлөсөн" гэдгийг танилцуулсан. 

Ажлын хэсгийн танилцуулсанаар нийслэлийн нийтийн тээврээр өдөрт 600-650 мянган зорчигч зорчдог бөгөөд цаашид ачааллыг бууруулахын тулд олон төрөлт нийтийн тээврийн хувилбарт шилжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үзсэн аж. Тиймээс Баянхошуу, Дарь-Эх, Чингэлтэйд амьдардаг иргэд агаарын дүүжин тээврээр үйлчлүүлнэ гэж тооцжээ. Агаарын дүүжин тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал нь бага, метро, трамвайнаас зардал нь 5-8 дахин бага гэсэн дүгнэлт гарсан хэмээлээ.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Т.Батжаргал (43.242.242.160)
    Дүүжин зам эрс тэс уур амьсгалтай, хүмүүс нь бас эрс тэс үйлдэл хийдэг улсад тохирохгүй. Нөгөөхийг нь ажиллуулж чадахгүй олон хүнийг агаарт гацаана, бухимдана гээд цаашаа их асуудлууд дагуулна. Тэрэнд суухаасаа залхуурна, төвөгшөөнө, хүмүүс машинаараа л явна. Тэгснээс, хотыг төв, дунд, захын гэх мэт тойрогт хуваагаад, машин тойрог руу ороход автоматаар мэдэрч төлбөр тооцогддог, захын тойргоос гадуур бол төлбөргүй, захын тойрог руу орвол багавтар, дунд тойрог руу орвол арай өндөр, төвийн тойрог руу орвол хамгийн өндөр хураамж тооцдог орчин үеийн систем нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бол амьдралтай. Дүүжин замыг санал болгох төсөл олдохгүй болоод хэн нэгний хачин санааг Францад санал болгочихсон л юм шиг харагдаад байна даа. Засаг ингэж гоомой хандаж болохгүй!!!! Дүүжин зам л лав биш шүү. Франц одоо заавал энэ зээлээ ав гэж шахаад байгаа биш гэж бодож байна.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (103.229.120.170)
    Маш багатай хүүтэй, ашигтай зээл шив дээ. Мэдлэг чадвартай, нэр цэвэр, шударга дэд сайд шүү. Баяр хүргэе.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (139.5.216.87)
    давхар автобус яасан
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • ханхүү (66.181.161.11)
    Хаа очиж ёстой мундаг хүүхэн шүү амжилт
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.32.2)
    Энэ МАН-ын хулгайч нарын мөнгө идэх арга. Ийм юм барилаа гээд түгжрэл арилахгүй
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
    • Зочин
      энэ хүүхэн мэлгэрийн хулгайч хүүхэн
      2020 оны 05 сарын 06
  • Зочин (64.119.16.126)
    Oligtoi hudulj chadahgui bj
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Кса (202.126.89.108)
    Өөр төрлийн тээврийг бол ард олон чинь дэмжмээр байдаг. Энэ дүүжин тээвэр бол бүтэхгүй тээвэр шүү дээ. Ахин нэг харж, судалж үзээч дээ.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Би харааж зүхэхгүй, зүгээр л больчих тэгэх үү. Баянхошуу, Дарь-Эхэд ийм агаарын зам хэрэггүй ш дээ. Гуйж байна.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Болимоор юм аа, Арай л их мөнгөөр арай л гурил ажил хийх гээд байхын. Францын нэг компани гүйцэтгэнэ. Яг бодит байдал дээр 30 сая долларын ажил хийгдэнэ. 30 сая нь тэр компаний болон бусдад ашиг болон очно ш дээ. Судлаач, санал аваач. Хүн хөнгөлөлттэй зээл өгье гэхээр л хуйлрахаа одоо болимоор юм.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    39 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    42 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдэв”-ийн нээлийн ёслол өнөөдөр боллоо
    45 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2 цаг 59 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    4 цаг 21 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    4 цаг 24 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    4 цаг 58 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    5 цаг 2 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    5 цаг 6 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    5 цаг 16 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    5 цаг 45 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    5 цаг 51 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    6 цаг 1 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    6 цаг 3 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    6 цаг 50 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    7 цаг 34 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    7 цаг 34 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    8 цаг 14 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    8 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    8 цаг 29 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК