Цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой “COVID-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоож зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гараад байгаа юм. Дадлага сургуулилалтын ажилтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр танилцлаа. Тэрбээр энэ үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн амын эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахаар ажиллаж байгаа алба хаагчдадаа баярласнаа хэлээд зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын 41 тохиолдол бидэнд маш ноцтой анхааруулга өгч байна. Бид сонор сэрэмжээ огтхон ч бууруулж болохгүй. Тэгж байж хүн ардаа авран хамгаалах учиртай гэдгийг онцолсон юм.
Ташрамд дурдахад, хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа тус дадлага, сургуулийн хүрээнд ө100 болон 300 ортой түр эмнэлэг, хээрийн эмнэлэг дэлгэсэн юм.