Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улстөрчдийг унагах гэсэн прокурорын башир арга уу, эсвэл...?

2020-5-11
0
ЖИРГЭХ

Гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшихээ мэдэгдсэнээсээ хойш дуулианы эздийн нэг болоод байна. Түүнтэй холбоотой олон асуудал яригддаг. Гэхдээ яг таг нарийн тогтоосон зүйл байхгүй, нөгөө талаасаа тэр ч энэ бүхнийг үгүйсгэж, гүтгэлэг хэмээн мэдэгдэж ирсэн.

Өнгөрсөнд үлдсэн мэдэгдлээс иш татвал, “Намайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчсөн гэж хэлмэгдүүлж байна. Миний Төрийн ордонд хийсэн мэдэгдэл хууль зөрчсөн байж болзошгүй талаар өмгөөлөгч Д.Батхуяг нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан юм билээ. Дараа нь арванхоёрдугаар сарын 26-нд хууль зөрчөөгүй, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн байна гээд нийслэлийн Прокурорын газрын тогтоол гарсан байна. Үүнийг олж авлаа. Энэ үйл явц Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох байгууллага УИХ-д худал мэдээлсэн. Тиймээс АТГ-д шалгуулах хүсэлтээ ийн уламжилж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газраас нэгэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь би сайд байхдаа гаргасан шийдвэртэ яг адилхан. Гэтэл намайг хууль зөрчсөн гэх юм.

Энэ хоёр шийдвэрт нэг хоёр л зүйл өөр. Тэр нь сайдын нэр, он сар, өдөр.

Тухайн шийдвэрийг буруутай гэж үзэхгүй байж намайг буруутай гэж яллаж байгаад гайхаж байна. Намайг хэлмэгдүүлж яллахдаа мэдэгдэхгүйгээр яллачихаад дараа нь мэдэгдсэн” гэсэн юм.

Түүний хэлснээр бол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өөрт нь мэдэгдэхгүйгээр ялласныхаа дараа нь тогтоолтой танилцуулсныг дурдсан гэх явдал. Уг нь процессоороо бол хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны үед л сэжигтнээр татагдсан этгээд хэрэгтэйгээ танилцсан байх учиртай. Тэгэхээр гишүүн асан Н.Номтойбаяр олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл хийв үү, эсвэл прокурор хууль зөрчив үү асуулт урган гарч ирж байна.

Н.Номтойбаярыг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шалгаж эхэлсэн байдаг. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга хэвлэлд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан асуудалтай холбогдуулан УИХ-ын нэг гишүүнийг шалгаж байна. Тэр нь Н.Номтойбаяр. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбарыг тухайн үед өгч байв. Үүний хариуд Н.Номтойбаяр “Хуулийн байгууллага намайг гүтгэж, бүр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж явна” гээд АТГ-ын дарга, Ерөнхий прокурорын нэрийг цохож байсан удаатай.

Улмаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Прокурорын байгууллагаас өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд оруулж ирсэн. Хэдийгээр тэрбээр бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй гэж мэдэгдэж байсан ч төд удалгүй өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн нь гэнэтийн мэдээ байв. Магад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзахыг шахсан байж ч мэднэ. Үүнээс хойш Н.Номтойбаяр цахим хуудаст идэвхтэй нэгэн болсон. Мэдүүлэг өгөх гэж өдөржин хуулийн байгууллагын хаалга сахиж суугаагаа ч цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн удаатай.

Хуулийн байгууллагын өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Энэ утгаараа тухайн хүнийг яллагдагчаар татагдахаас өмнө ямар хэрэгт буруутгагдаж, яллагдагчаар татагдсаныг заавал танилцуулах ёстой.

Гэтэл Н.Номтойбаярын хэлж, мэдэгдсэн бүхнээс энэ бүхэн өрнөөгүй гэх. Хамгийн хачирхалтай нь хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй прокурорууд хууль зөрчиж, хазгай гишгэчихэв үү. Хэрэв үнэхээр ийм зүйл болсон бол мэдээж Н.Номтойбаярын гомдол үндэслэлтэй болно гэсэн үг. Тэрийгээ ч мэдэж байгаа болоод АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан нарыг шалгуулахаар өгсөн байх.

Нөгөө талаасаа прокурорууд барагтай бол хий гишгэдэггүй хүмүүс. Тэд яллагдагчаар татсан бол тогтоолоо танилцуулахаа мартах хүмүүс биш. Танилцуулах гээд Н.Номтойбаярыг дуудсан гэх. Гэтэл тэр ирээгүй. Тиймээс албадан ирүүлэхээр шүүхэд хандсан. Шүүх уг хүсэлтийг хүлээж авсан. Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан үүнээс эхлэлтэй. Прокурор шүүхэд хандсан учир Н.Номтойбаяр эгдүүцэж, шүүхэд гомдол гаргасан. Гэвч шүүх хүлээж аваагүй. Тиймээс л дээр хэлсэн ч АТГ, прокурорын дарга нарыг шалгуулахаар ийн шийдсэн хэрэг. Ийм л хэрэг өрнөлөө. Эндээс прокурор худалч уу, эсвэл Н.Номтойбаяр худал мэдээлэл хийв үү. Бүр нарийвчилбал, улстөрчдийг дөнгөлөх гэсэн хуулийнхны башир арга Н.Номтойбаяраар үргэлжлэв үү гэдэг асуулт эрхгүй урган гарч ирж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Shudarga bukh ard tumenees (75.86.79.22)
    Nomtoibayrig uter turgen barivchilj yalig ni uuruulekh kheregtei. Munziu Nyamdorj bugdiig gerchilsen. Khun dairch alsan, Khuukhen khuchindsen, Baavgaig bambaruushtai ni alsan, Batkhuu agsanig alsan. Mongol toriin shudarga shuukh bukh nasaar ni khorikh yaliig ni onogduulj kharuytslaga tootsokh kheregtei. Ovchtei eruul ni medegdekhgui ulairsan gemt etgeed eree tseereegee aldaj baina. Mongol toriin boshig buu alkhuul!!!
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    38 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    41 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдэв”-ийн нээлийн ёслол өнөөдөр боллоо
    44 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2 цаг 58 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    4 цаг 20 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    4 цаг 22 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    4 цаг 56 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    5 цаг 1 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    5 цаг 4 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    5 цаг 14 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    5 цаг 43 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    5 цаг 49 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    6 цаг 0 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    6 цаг 2 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    6 цаг 49 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    7 цаг 33 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    7 цаг 33 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    8 цаг 12 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    8 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    8 цаг 28 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК