Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН ЖДҮ-чдээсээ болж, АН 100 саяар намын ирээдүйгээ зарж идсэнээрээ сонгуульд ялагдана

2020-5-13
0
ЖИРГЭХ

Энэ сарын 16-нд нам, эвслүүд сонгуулийн сунгаанд сойх нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Одоогийн байдлаар ШИНЭ эвслээс 30 гаруй нэр дэвшигчийг тодруулсан талаар зарласан бол төрийн жолоог ээлжлэн атгалцдаг хоёр намын хувьд тодорхойгүй байна.

МАН-ын Бага хурал ирэх баасан гарагт хуралдахаар тов гараад буй. Энэ удаад Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх нэгийг бодож хоёрыг тунгаасан, даацтай сонголт хийж, нэр дэвшигчдээ сойхгүй бол МАН ялагдал хүлээж ч магадгүй. Нэг үгээр, МАН бол шударга бус зүйлтэй хариуцлага тооцож чаддаг нам байх ёстой гэж намын даргын хэлсэн үгийн хариуцлагыг иргэд ам асуух цаг ирлээ. ЖДҮ-ээс бага хүүтэй зээл авсан гэх асуудалд 40 гаруй гишүүн холбогдсон. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл авсан нийт гишүүдээ яаравчлан эргэн төлж, иргэдээс уучлалт гуйхыг шаардсан ч намын гишүүдийн олонх нь үүнийг нь огтхон ч тоолгүй том толгой гаргасан. Яахав, зарим нэг нь авсан зээлээ эргэн төлсөн. Гэхдээ маш цөөхөн. Тиймээс “чих”-гүй мэт хэдэн гишүүдээ дахин сойвол МАН ялагдлын замаа засна гэсэн үг. 

АН-ын хувьд дэнчингийн 100 сая төгрөг нэр дэвшигчдээсээ хураахаас гадна дахин хоёр, гуравдугаар шатны мөнгө яригдаж байна. Дэнчингийн хураамжаа хураалгасан гишүүдээс ирэх сонгуульд сойх дэвшигчдээ сонгох бөгөөд үлдсэн хүмүүст албан тушаал амлах тухай яриа бий.

Энэ бүхэн нь АН-ыг гарцаагүй ялагдах шалтгаан болж, 100-хан сая төгрөгөөр ирэх сонгуулийн ялалтаа зарж идэх шийдвэрийг намын дарга С.Эрдэнэ гаргасан нь энэ. Намын даргын эл шийдвэр намын олон гишүүнд таалагдаагүй. Тиймдээ ч нам дотор юу яригдсан талаарх бичлэгийг олон нийтэд цацсан. Эл бичлэгийн гол дүр нь Хөх хотод консулаар сууж явсан хэл ам нь жигтэйхэн сайн хөгжсөн гэгдээд буй Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө нь намын дарга С.Эрдэнэ.

Энэ хоёр хүний хувьд нэг нь 100 сая авчих гээд нөгөөх нь 100 сая төгрөг тушаасныхаа горонд УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэсэн 100 хувийн баталгаа нэхэх гэсэн дүр зураг АН-ын задралын бичлэгээр ил болсон.

Энэ удаагийн сонгууль цар тахлын үед нарийн дэг журмаар явагдана. Өөрөөр хэлбэл, олон нийтийн цуглуулсан, хамруулсан үйл ажиллагаа  зохион явуулах боломжгүй гэсэн үг. Энэ ч утгаараа магадгүй шинэ гарч ирж байгаа улстөрчид сонгогдох магадлал тун ховор юм. Гэхдээ энд нэг гаргалгаа бий. Энэ нь ЖДҮ, концесс, авлига албан тушаалын гэмт хэргийн автор болсон парламентийн алдаан дээр цахим орчинд танигдсан шинэ залуус ирэх сонгуулиар од болохыг үгүйсгэхгүй. Үүнийгээ зарим фэйсбүүк “од”-ууд мэдэрчихсэн эхнээсээ телевизийн ярилцлагын хөтөлбөр хөтөлж, бүр шоу энтертаймент маягын нэвтрүүлгээр байнга харагдах болов.

УИХ-ын сонгууль томсгосон мажоритар системээр явах бөгөөд нийт 29 тойрогтой. Үүнээс нийслэлд ес, орон нутагт 20 тойрог байна. Мандатын хуваарилалтыг хийхдээ нийслэлд 24 орон нутагт 52 мандат байхаар болсон бөгөөд нийслэлээс дөрвөн мандат хасаж, орон нутагт нэмсэн юм. Эрх баригчдын зүгээс томсгосон мажоритар тогтолцоогоор зөвхөн намууд хоорондоо өрсөлдөнө гэхээс илүү нам дотроо ширүүн тулаан өрнүүлнэ. 

Тийм ч учраас улстөрийн намууд чадварлаг, олон нийтийн итгэлийг хүлээсэн нэгнийг сойх болов уу гэсэн хүлээлт их бий. харамсалтай нь, нам дагасан цүнх баригч дундаас ийм сонголт хийх туйлын бэрх. Энэ ч давааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх даван туулахаас өөр замгүй болоод байна.

Ямар ч гэсэн нам, эвслүүд хуулийн дагуу энэ сарын 16-ны дотор нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх учиртай. Эрх баригчдын зүгээс царх тахлын үед шуурхай арга хэмжээ авч сайн ажилласан гэдэг оноо иргэдээс авсан ч иргэдийн итгэлийг дахин хүлээе гэвэл хариуцлага тооцож чаддаг нам гэдгээ батлах ёстой болов уу. Дахин хэлэхэд, ЖДҮ-чин гишүүдээ уралдаанд сойвол МАН том ялагдал хүлээнэ.

АН-ын хувьд ч ялгаагүй дэнчингийн 100 саяар намын ирээдүйгээ худалдаж идсэн гэхэд болно. Тиймдээ ч АН, МАН-ын дотоод тэмцэл сүүлийн хэдэн өдөрт эрчимжиж, гал гарсан өрсөлдөөн өрнөж байна. Лидер намууд хэнд итгэл хүлээлгэж, хэнийг сойх бол. МАН-ын хувьд лав л ЖДҮ-чдээ биш. Үүнийг ч намын дарга нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа нь лавтай.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (64.119.23.92)
    М.Энхболд даргыг Төв аймагт нэр дэвшүүлэхгүй бол МАН Төв аймгаас баяртай шүү?!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Нэргүй (64.119.23.92)
    М.Энхболд даргыг Төв аймагт нэр дэвшүүлэхгүй бол МАН Төв аймгаас баяртай шүү?!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Иргэн (64.119.23.92)
    М.Энхболд даргыг Төв аймагт нэр дэвшүүлэхгүй бол МАН Төв аймгаас баяртай шүү?!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    С.Эрдэнэ ээ гарахгүйгээ мэдээд хэдэн төгрөгтэй салах арга шүү дээ,,,,Сонгуулийн дараа ажлаа өгнө ,,хэдэн тэрбумаа тэврээд хэвтчихнэ дээ АН унана гэдгийг аль хэдийн тооцоолсон
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • лхам........... (66.181.189.23)
    АН 100 сая-н барьцаатай цөөхөн олигархууд дэвшүүлэх нь .Үүнээ хамгаалахын тулд эцгийн залгамж болгон төлөвшөөгүй гэнэн хүү,охидыг намынхаа удирдлагад дайчлан,тэднээр намынхаа туг тахин ялагдах нь тодорхой болж байна.МАН зүтгэлтэй зоригтой,цаг үеэ ухаардаг хэсгийг шилж чадвал ялалт ойрхон байгаа.Шинэ эвсэл,бие даагчид нэг рүүгээ довтлохгүй тактик барьж,нэгдэж тэмцээсэй билээ.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Тэнэгтээд бай. МАН 40 АН 30 гэж гарна даа хараарай.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    1 цаг 59 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    3 цаг 21 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    3 цаг 23 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    3 цаг 57 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    4 цаг 2 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    4 цаг 5 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    4 цаг 15 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    4 цаг 44 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    4 цаг 51 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    5 цаг 1 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    5 цаг 3 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    5 цаг 50 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    6 цаг 34 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    6 цаг 34 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    7 цаг 13 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    7 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    7 цаг 29 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    7 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    7 цаг 51 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    7 цаг 59 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК