Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Хасбаатар: Даргын хүүхэд л дарга болдог бид хаант засаглалтай улс уу?

2020-5-13
0
ЖИРГЭХ

Төгссөн сургууль-1993- 10 жилийн нэгдүгээр дунд сургууль

1999 он- Япон улсын Нихон их сургууль

2011 он –МУИС, Хууль зүйн сургууль

2012 он- Либерти Их Сургууль, Төрийн удирдлага

УИХ-д бие даан нэр дэвшиж буй  хуульч эрх зүйч Т.Хасбаатартай ярилцлаа.


- Та улс төрд шинэ хүн биш гэдгийг олон хүн мэднэ. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж, бас АН-ын орон нутгийн даргаар ажиллаж байсан?

-Монголчуудын амьдрал өөдрөг, шударга ёсыг эрхэмлэсэн төртэй байхын төлөө би хичээж, олон жил өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. 2012 онд Өвөрхангай аймагт АН-ын даргаар ажиллаж, шударга сонгууль хийхийн төлөө хичээн ажиллаж байсан. Харамсалтай нь өрсөлдөж байсан хүмүүс мөнгө тараасныг баримттайгаар илчилж, олон нийтэд дэлгэсэн. Тухайн цаг үед олон нийт хүлээн авч, талархал илэрхийлж байсан.

- Японд боловсрол эзэмшсэн хүмүүс цаг хугацааг зөв тооцоолж сурсан, цагийн юмыг цагтаа гэдгийг ягштал биелүүлж сурсан нь мэдрэгддэг. Та өнөөгийн Монголын нийгмийн амьдралыг Японтой харьцуулдаг байх. Яг ямар зүйлийг хамгийн түрүүнд өөрчлөх юмсан гэсэн бодол төрдөг вэ?

-Хамгийн их хүсч байгаа зүйл бусадтай адил. Шударга ёст төртэй байхыг л хүсч байна. Төр гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн бизнес хийх талбар биш. Улс төрийн хүрээний хүмүүстэй уулзаж байхад нэг зүйлийг онцолж байна. Тэд, бид бүгдээрээ өөрсдийн үзэл бодол итгэл үнэмшлээрээ нам дэмжиж, итгэж явсан. Ёстой хөлийнхөө тавхайг эргэтэл мөрийн хөтөлбөрийг нь тарааж, олон нийтэд таниулахын төлөө зүтгэлээ. Гэтэл өнгөрсөн 30 жил юу өөрчлөгдөв. Нөгөө хэдэн олигархи хүмүүс гараад, хамгийг хамах шунаг хүсэлдээ хөтлөгдөн төрийг уландаа гишгэж байгааг бид харсаар л суух уу.Түүнээс гадна хар машинаар тоолох  нь санал луйвардах нэг арга  гэдгийг хүмүүс хэлсээр байна. Саналаа луйвардуулсан хүмүүс 2008 онд боссон. Гэмгүй хүмүүс амь насаа алдсан. Гэтэл энэ жил дахиад л нөгөө машинаараа тоолох гэж байна.

-Та өмнө нь Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан. Ялагдал хүнд илүү эрч хүч өгөх нь бий. Та энэ жил бие дааж өрсөлдөхөөр шийджээ. Яагаад бие даах болсон шалтгаанаа тайлбарлана уу?

-Цаг хугацаа ийм шийдэлд хүргэсэн. Би дээр хэлсэнчлэн би хэний төлөө, юуны төлөө ингэж яваа юм бэ гэж асуух өдөр ирдэг. Залуу хүмүүсийн итгэл үнэмшлээр тоглож, өөртөө ашигтай өөрл бусдад хохиролтой шийдвэр гарган төрийн хэргийг хувьдаа завшигч хүмүүсээс бид салах ёстой.

Өнө олон жилийн түүхтэй Монголын ахуй амьдрал, аж байдал, нийгэм соёлд тохирсон Үндсэн хуулийг баталж хэрэгжүүлэх цаг нь болсон гэж би боддог. АНУ-д ингэдэг, Англид тэгдэг, ОХУ-д ийм байдаг гэх мэтчилэн эрэмдэг зэрэмдэг Үндсэн хуультай байж болохгүй.

- Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

- Залуу үе, эх орноо гэх сэтгэлтэй хүмүүс намын төлөвшил ямар байгааг мэдрээд, мэдээд ийм сонголт хийж байна.

Сая би төрсөн нутаг Өвөрхангай амйгаар яваад ирлээ. УИХ-ын гишүүд улсын төсвөөр хийсэн ажлаа өөрөө хийсэн мэтээр ярьж, олон нийтэд худал мэдээлэл өгч байна.Түүнээс гадна төрийн түшээд үр хүүхэддээ өв залгамжлуулах хэв маяг руу орчихож. Бид хаант засаглалтай улс уу. Яагаад даргын хүүхэд дарга болж, залгамжлах ёстой юм бэ. Тэд залуу, боловсролтой  хүн мөн ч цаана ч нөгөө л том эрх ашиг, бизнесийн ашиг, эрх мэдэл нуугдаж байдаг. Тэгэхээр нөгөөх  байдал хэвээр үлдэж, шударга ёс тогтох нь үлгэр л болно.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Олон нийт яагаад бие даагчдыг сонгох ёстой вэ гэдгээ сайн бодоосой гэж хэлмээр байна. Намайг сонго, бид ийм тийм гээд сурталчлаад байх нь зохимжгүй. Олон нийт харж байна, мэдэрч байна.

- Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Энэ нэг мөрөөдөгч сонгууль болхоор л гараад ирнэ одоо болимоор юм. , юу хийдэг юм бол (66.181.161.81)
    Иргэн
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.22.210)
    Ер ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол зүгээр юм уу энэ олон удаа сонгогдоод юу ч хийдэггүй төрийг хувийн компани шиг болгочихсон баяжигдагсадаас
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • лхам........... (66.181.189.23)
    Энэ залууг хэвлэлийн хуудаснаас олон удаа сонссон танил шүү.10жилийн өмнө та ерөнхий сайд болбол хамгийн түрүүнд юу хийх вэ гэсэн асуултад би ахмадын өдөр өнжүүлэх байгууламж бариулна гэснийг уншаад олон хөгшдийг их баярлуулах хүү байна гэж одоо болтол мартдаггүй юм . Яагаад гэвэл би ану-д ийм газар очиж байсан,их гоё,аймаг,дүүргийн иргэдийн гэх хүн ордоггүй заал биш шүү.Ийм залуусыг дэмжих юмсан.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • jujigchid (182.160.38.195)
    MAN-AN-giin tsunh barigch nar n bie daagaad, boss-uud n munguu tuluud devshij bndaa, ali neg n garaad l, butsaad daranguilal gsn ug, bie daagch n gishuun bolood l namdaa butsaad orno, buu huurt mongolchuudaaa
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (122.201.23.226)
    medeegui uym uu,tiim shde
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.131.227.82)
    яг үнэн шүү.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    1 цаг 58 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    3 цаг 20 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    3 цаг 23 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    3 цаг 57 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    4 цаг 2 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    4 цаг 5 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    4 цаг 15 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    4 цаг 44 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    4 цаг 50 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    5 цаг 1 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    5 цаг 2 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    5 цаг 49 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    6 цаг 34 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    6 цаг 34 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    7 цаг 13 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    7 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    7 цаг 29 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    7 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    7 цаг 50 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    7 цаг 58 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК