Энэ сарын 14-ний өдрийн байдлаар ОХУ-д халдварын тохиолдол 9.9 мянгаар нэмэгдэж нийт 252.2 мянгад хүрлээ.
Тодруулбал, Москва хотод 130.7 мянга, Москва мужид 24.6 мянга нийт 155.3 мянган тохиолдол бүртгэгдсэн нь ОХУ-ын нийт халдварын 61.6 хувийг эзэлж байна. Үүний дотор ОХУ-ын улстөрийн өндөр албан тушаалтнаас тав дахь хүн коронавирус тээсэн талаарх мэдээлэл өчигдөр цацагдлаа.
Монгол Улстай хил залгаж буй Эрхүү мужид 379, Буриад улсад 824, Забайкальскийн хязгаарт 432, Тува улсад 196 тохиолдол буюу хилийн дагууд нийтдээ 1.8 мянган тохиолдол бүртгэгдээд байна.