Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн хугацаа маргааш дуусна. МАН Бага хурлаа, АН Үндэсний бодлогын зөвлөлөө маргааш хуралдуулж, нэр дэвшчигчдээ тодруулахаар болсон байгаа. Нэр дэвшигчид тодрох ийм эгзэгтэй үед олон горилогчийн но-той, ноцтой мэдээллүүд ил болж байна. Хамгийн сүүлд гэхэд гурван мандаттай УИХ-ын 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвших магадлал өндөртэй хэмээгдэж байсан, сонгуулийн сурталчилгаагаа ч ил, далдаар эхлээд байсан Ч.Ундрамын талаархи хуруу зузаан баримтыг УИХ-ын нэгэн гишүүн уржигдар болсон Удирдах зөвлөлийн хуралдаа танилцуулжээ. Энэ мэдээлэл ил болвол Ч.Ундрам ялалт байгуулах нь бүү хэл, бусад хоёрыгоо ч татан унагах магадлалтай хэмээсэн түүний үгийг Удирдах зөвлөлийнхөн анхааралтай сонсжээ. Магадгүй Удирдах зөвлөлд хүрсэн Ч.Ундрамын талаархи хов маргааш болох Бага хурлаас гарах шийдвэрт нөлөөлж дэвших эрхийг нь хааж мэдэхээр байна.
А.Болд
Сэтгэгдэл (6)